Хор судлалын хими №4.pptx...............

ssuserb994bc 0 views 25 slides Sep 28, 2025
Slide 1
Slide 1 of 25
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20
Slide 21
21
Slide 22
22
Slide 23
23
Slide 24
24
Slide 25
25

About This Presentation

.


Slide Content

Хор судлалын хими Багш: З.Дашзэвэг/магистр/ Р.Сэвжид/магистр/ Лекц №4

Химийн бодисын хордлогын тухай үргэжлэл

ХӨНГӨН ЦАГААН, ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД Хөнгөн цагаан /АL/: Хүдэрт хөнгөн цагаан нь боксит хэлбэрээр оршино. Цэвэр болон хайлш хэлбэрээр хөлөг онгоц, барилга, автомашин, онгоц үйлдвэрлэл, радио, цахилгаан техник, цөмийн технологи, металлург зэрэгт өргөн ашиглана. Хөнгөн дагааны ислээс электролизийн аргаар гарган авна. Физик химийн шинж: Мөнгөлөг саарал өнгөтэй, металл 99,5%, хайлах t°=638°C, буцлах t°=2348°C, 2486 нягт 2,7 г/см 3 дулаан ба цахилгаан сайн дамжуулагч шүлтүүд бөгөөд HCI, H 2 S0 4 -д уусна. Тоосонцор нь дэлбэрэх аюултай.

Хөнгөн цагааны нэгдлүүд Хөнгөн цагааны исэл /АL 2 3 /: Металл хөнгөн цагаан болон бусад хөнгөн цагааны давс гарган авахад өргөн хэрэглэнэ. Галд тэсвэртэй, цахилгаан тусгаарлагч, хиймэл үнэт чулуу үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ. Хөнгөн цагааны бокситыг хайлсан шүлтээр үйлчлэх замаар гарган авна. Физик химийн шинж: Өнгөгүй, талст бодис бөгөөд хайлах t°=2010-2050°С, буцлах t°=2980°C, нягт 3,5-3,97 г/см 3 , усанд уусахгүй, харин хүчил шүлтэнд уусна.Хөнгөн цагааны хордлого нь уушгинд механик цочрол үүсгэдэг. Зарим судалгаагаар цус задлах үйлчлэлтэй болох нь тогтоогдсон байна.

Архаг хордлого: Бөөрөнд өөрчлөлт гарна. Эдгээр өөрчлөлтүүд хордлогын 15-20 дах хоногоос эхлэн үүсэх бөгөөд зарим тохиолдолд голомтот пневмоканиоз үүсэх нь ажиглагдана. Цусанд лейкоцитоз ба анизоцитоз үүснэ. Гидроксиалюминий уушги гэмтээх үйлчлэл хөнгөн цагаанаас илүү, утаслаг холбогч эдийн хатуурлын голомтууд хуримтлагдана. Амьсгалын замын дээд хэсгийн хучаас эсүүд үхжих, хамар залгиур төвөнх цагаан мөгөөрсөн хоолойн бөгжин мөгөөрс гэмтэн уушгины эдийн тархмал голомтлог хатуурал үүснэ. Хөнгөн цагааны тоос, утаагаар амьсгалахад уушги гэмтэнэ. Энэ өвчинг уушгины алюминоз гэж нэрлэх нь бий. Хөнгөн цагаан агуулсан будаг ашигладаг хүмүүст энэ өвчний хүнд тохиолдлууд ажиглагдаж байжээ.

Дерматит нь цочмог ба архаг хэлбэрээр явагдана. Арьсанд идээт хатиг, буглаа үүсэх явдал олшрох ба идээт хүндрэл нь цусан халдварт хүргэх аюултай. Уурхайд ажиллагсдад хөнгөн цагааны хордлогын улмаас өсгий, шилбэ, сарвуу, шуу загатнах, арьсны мэдрэг байдал өөрчлөгдөх, хөлрөх, бэлгийн сулрал үүсэх зэрэг шинж тэмдгүүд гарах ба үүнийг хөнгөн цагааны хамуу гэж нэрлэнэ. Хөнгөн цагааны давс ходоод гэдэсний ханаар шимэгдэх нь бага байдаг бөгөөд энэ үед элгэнд ихээр хуримтлагдана. Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Хөнгөн цагааны хордлогын эмчилгээний үед хэрэглэх гол бэлдмэл нь депроксамик, шээс хөөххүчжүүлсэн диурез, цөс хөөх эм, антиоксидант неотроп бэлдмэлүүд тоолно. Эрчимт ба эфферент эмчилгээний арга хэмжээг заалтын дагуу хэрэгжүүлнэ.

ТӨМӨР, ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД Төмөр/Fe/ : Төмрийг хүй нэгдлийн үеэс хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн. Орчин үеийн гол хэрэглээ нь ган, хайлшгаргаж авах юм. Төмрийгтөмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй. Физик химийн шинж: Зөөлөн, саарал өнгөтэй, металл бодис. Хайлах t°=327.40°C, буцлах t°=17400°C, нягт 11.3 г/см 3 , HN0 3 -д уусна. Халаах үед 0 2 , галогенууд, S, Те зэрэг бодистой нэгдэх чадвартай.

Төмрийн исэл/Fe 2 3 /: Байгаль дээр магнетитын эрдэс хэлбэрээр /Fe 2 4 / мөнгематитын эрдэс хэлбэрээр /Fe 2 3 / оршино. Хүрэл, ширэм хайлуулахад хэрэглэнэ. Будаг гарган авах, цахилгаан техникт ашиглана. Физик химийн шинж: FeO-г исэлдүүлэх, Fe 2 3 -г устөрөгчөөр үйлчлэх, Fe 3 4 -г улайдсан төмрийг усаар үйлчлэх байдлаар, Ре 2 3 -ийг Fe (ОН ) 3 болон төмрийн байванг FeS 2 -eep исэлдүүлэх замаар гарган авна. Төмрийн сульфат (төмрийн байван) /FeS0 4 47 Н 2 0/: Хөдөө аж ахуйд болон нэхмэлийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Будаг гарган авах, ус цэвэрлэх, арьс будах технологит өргөн хэрэглэнэ. Хүхрийн хүчил, төмрийн харилцан үйлчлэлээс гарган авна. Физик химийн шинж: Цэнхэр, ногоон өнгөтэй, талст бодис. Агаарт исэлдэнэ. Нягт 1,90 г/см 3 [45 ] усанд уусах FeSO 21% 20°С шүлтлэг металлын сулфат болон аммонуудтай давхар давс (морын давс) үүсгэнэ.

Бие махбодод үзүүлэх нөлөөлөл: Ерөнхий хортой үйлчлэл: Цагаан хулганад амаар өгч туршихад саажилт таталтын улмаас үхнэ. Хлорт төмрийн нэгдлүүд нь төмрийн хүхэрт нэгдлээс илүү хортой. Fe 3+ нэгдлүүд нь хор багатай боловч ходоод гэдэсний замыг түлэх үйлчлэл өндөртэй. Төмөр ба түүний ислүүд нь амьсгалын замаар тоос хэлбэрээр орох үед уушгины сидроз үүсэнэ. Сидрозын үед зовиургүй, клиник илрэл бага байх боловч сүрьеэ мэтийн уушгины бусад өвчтөнд нэрвэгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн бронхит, уушги тэлэх өвчин, гялтангийн хуурай үрэвсэл зэргийг үүсгэж болно. Хурц хордлого: Агааржуулалт муу орчинд ажиллагсад, гагнуур хийдэг хүмүүст элбэг тохиолдоно. Ядрах, хөлрөх, халуурах (38,3-39,3), лейкоцитоз зэрэг шинж тэмдгүүд үүснэ.

Архаг хордлого: Төмөр ба түүний нэгдлүүдийн хордлого нь амьсгалын дээд замын цочроох үйлчлэл үзүүлнэ. төмрийн тоосжилттой, утаатай нөхцөлд ажиллагсдад мэдрэлийн сульдаа, элэгний өөрчлөлт, ходооны шүүрэл багасгах, эритроцит дах төмрийн агууламж ихсэх, эритропенитэй хавсарсан миокардиодистрофи өөрчлөлтүүд гарна. Гастритаар өвчлөх магадлал ихэснэ. Гагнуурчид, төмөр хайлуулагчдад амьсгалын дээд замын өвчлөл элбэг тохиолдох ба 5-25 жил төмрийн хүдрийнг уурхайд ажиллагсдад хамар дайврын салстын гиперплази, тагнайн гүйлсэн булчирхай томрох, амьсгалын дээд замын намираа хучуур эдийн метаплази, гуурсан хоолойн үрэвсэл, астмойд хэлбэрийн үрэвсэл, ателактаз зэрэг өвчин илэрч эхэлдэг. Эдгээр хүмүүсийн дунд шүд, буйлны өвчин элбэг байна.

Зөвшөөрөгдөх тун: Төмөр, түүний ислүүд, 3% фтор агуулсан нэгдлүүд, 3-6% Төмрийн тоос утаанд 6 мг/м 3_ 4 мг/м 3 байна. Харин ферритуудад 2 мг/м 3 байна. Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Амаар хордсон тохиолдолд ходоод угаах, гэдэс цэвэрлэх, нүүрс энтеросорбентууд хэрэглэх, 0 2 өгөх, зүрх судас, төв мэдрэлийн тогтолцоог дэмжих эмчилгээ хийнэ. Нарийн мэргэжлийн тусламж: Сийвэн дэх төмрийн тун 300 мг-аас дээш байгаа үед десферал /дефероксамин/ 1 г дуслаар хоногт 1 удаа эсвэл 1-2 г-аар булчинд 3-12 цагаар хийхэд 2 цагийн дараа шээсний өнгө улаан болно. Хэрэв өнгө хувирахгүй бол эмчилгээг зогсооно. Эффрент эмчилгээ, гемодиализ, перитональ диализ, гемосорбци, эрчимт эмчилгээ, шинж тэмдгийн ба патогенез эмчилгээ хийнэ. Дефероксаминыг хийхийн өмнө харшил гаж нөлөөний сорил тавих хэрэгтэй.

ХРОМ, ТҮҮНИЙ НЭГДЭЛҮҮД Хром/Сr/: Галд тэсвэртэй материалын үйлдвэрлэлд өргөн хэрэглэгдэнэ. Сr 2 3 -ийг хөнгөн цагаан болон цахиурт нэгдлийг үйлчлүүлэх замаар, эмитролитын хромт нэгдлүүдийн уусмалаас, феррохромоор (60-85% Сr), хромын хүдрийг сэргээх замаар гарган авдаг. Физик химийн шинж: Хатуу, гялгар металл. Хайлах t°=1890 С°, буцлах t°=2480 С°, нягт 6,92г/см 3 , уурын даралт0,246 мм м. у. б (1114) 12,6.10 4 мм м. у. б (1254). Хүний цусанд 0,001 мг/мл харьцаатай уусна. Угаасан эритроцитод 10- 20 дахин уусах чадвартай.

Хромын исэл /Сr 2 3 / (Хромын ногоон): Хөнгөн цагааны боловсруулалт, карбид хром, өнгөлгөөний тос, шаазан, шилний будаг зэрэг үйлдвэрлэлд өргөн ашиглана. Бахромат, хроматыг хүхэр, нүүрс, С0 2 зэргээр үйлчлүүлэн гаргаж авдаг. Физик химиийн шинж: Хар ногоон өнгөтэй, талст бодис. Хайлах t°=2235°C, нягт 5,21 г/см 3 Хромын исэл /СrO 3 / (хромын ангидрид): Ган үйлдвэрлэл, хромын өнглөгөө зэрэгт хэрэглэнэ. Концентрациттай хүхрийн хүчил ба Na 2 Cr 2 7 (заримдаа К 2 Сr 2 7 ) -ийн харилцан үйлчлэлийн дүнд гарган авна. Физик химийн шинж: Хар хүрэн өнгөтэй, ус шингээх чанартай, талст бодис. Хайлах t°=197°C, нягт 2,8г/см 3 , усанд уусах 62,58% (20С°) 65,47% (80 С°) халаах үед (500°С-д) Сr 2 3 болно. Хүчтэй исэлдүүлэгч бодис

Пигмент үйлдвэрлэх, фото зургийн салбарт өргөн ашиглана. К 2 Сг 2 7 -ийг шүлтээр эсвэл төмөрт хромоос лабораторийн нөхцөлд Na 2 Cr 2 7 -oop үйлчлэх замаар гарган авах боломжтой. Хромын оксихлорид (Хром хүчлийн хлорангидрид): Хуурай HCI, усгүй Cr0 3 , H 2 S0 4 K 2 CI 2 7 -ийн NaCI -тай харилцан үйлчлэлээс үүснэ. Физик химийн шинж: Улаан өнгөтэй, шингэн бодис. Хайлах t°=96,5°C, буцлах t°=116,7° С, нягт 1,91 г/см 3 , усанд Н 2 Сг0 4 ба HCI болон задрна. Эфир ба спиртэд уусна. Хүчтэй исэлдэгчдүүлэгч.

Хромын нэгдлүүдийн хортой үйлчлэл: Ерөнхий төлөв: Одоогоор хромын биологийн үүрэг тодорхой судлагдаагүй байна. Амьд бие махбодод байх микроэлемент гэж үздэг. Металл хром 4 валенттай хром маш их хортой, 3 валенттай хортой нэгдлүүдэд хамаарна. Хромын нэгдлүүд нь арьс салстыг цочроож, шархлаа үүсгэх, гэмтээх үйлчлэлтэй бөгөөд түүний уураар (аэрозоль) амьсгалсан тохиолдолд хамрын таславч шархлах, ярших, амьсгалын эрхтнүүдийн үрэвсэл, уушги хатуурах хүртэл өөрчлөлт гарна. Ерөнхий хордлогын шинжүүд нь элэг, бөөр, ходоод гэдэсний зам, зүрх судасны тогтол цоонд эмгэг үүснэ.

Хор хүний биед орсон замаас үл хамааран юуны түрүүнд бөөрний эмгэг үүсгэх бөгөөд эхлээд сувганцарын дараа нь түүдгэнцэрийн гэмтэл учруулах аюултай. Cr (III) Cr (VI) ферментийн идэвхйг хямраах замаар эдийн амьсгалыг дарангуйлдаг. Харшилын нөлөө нь гуурсан хоолойн багтраа төст шинжүүдээр илрэх ба арьсны мэдрэгжилт, хромын намирс үүсгэнэ. Зарим судлаачид амьсгалын замын хортой хавдруудаар нас барах үзэгдэл хромын үйлдвэрт ажиллагсдад их байгааг тэмдэглэсэн байдаг.

Хурц хордлого: Н 2 Сr0 4 -ийн уураар (20-30мг/м 3 найрлагатай) амьсгалахад амьсгалын замын гүнзгий гэмтэл үүснэ. Зарим тохиолдолд цэртэй ханиалга, амьсгаадах, 2 өдрийн дараа халуурах шинж тэмдгүүд, хөхрөх, уушгинд хэржигнүүр үүсэх шинжүүд богино хугацаанд үүснэ. 2 долоо хоногийн дараа эдгэрэлтийн үе эхлэх боловч цээж өвдөх зовиур, ханиалга үргэлжилнэ. Зарим тохиолдолд 2-3 сарын дараа плеврит үүснэ. Агаар дах хромын хэмжээ нь 0,1мг/м 3 байхад амьсгалын дээд зам, хамар залгиур, гуурсан хоолойн үрэвсэлт өвчнүүд үүсч эхэлдэг.

Ходоод гэдэсний хэлбэр: Аюулхайгаар өвдөх, хорсох, огих, бөөлжих, шүлс асгарах, гүйлгэх эсвэл өтгөн хатах шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үед ходоод гэдэсний өөрчлөлт нь ходоод гэдэсний хөнгөн хямралаас ходоодны ийлдэсний шархлаат өвчнүүд хүртэлх бүх хэлбэрийг хамарна. Шархлаат өвчнүүдийн үед гүйлгэлт, ерөнхий сульдаа, ходоодны шарх үүсэх гэх мэт эмгэгүүдийг үүсгэнэ. Ходоодны шүүрэл ихэнхдээ багасна. Стационарын эмчилгээ нь хромтой харьцах, харьцаа тасраагүй тохиолдолд удаан хугацааны намжилтад хүргэж чадахгүй.

Арьсан дээр үйлчлэх: Хромын дерматит нь сарвуу, бугуй, нүүр, зовхиор илүү гарна. Цэврүүт, товруут, идээт, зангилаат тууралтууд гарах бөгөөд энэ нь нийт өвчлөгсдийн 16%-д илэрнэ. Энэ нь удаан хугацаагаар хромын хордлогот орчинд байгаа тохиолдолд эдгэрэлт муутай архаг шархлаа болж хувирна. Cr (VI) биед хэсэгчилэн Cr (III) болж хувирна. Хром нь элэг, нойр булчирхай, чөмөгний эдээс уушгины эдэд илүү хуримтлагдана. Энэ хуримтлал нь хүний биеэс олон жилийн дараа ч ялгарсаар байх боломжтой.

Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Хамар залгиурыг угаах, зайлах (усаар), гар угаах, хамрыг (нимгэг, вазелин, загасны тос) зэргээр цэвэрлэх эмчилгээ хийнэ. Мөн кварцаар шарах эмчилгээ хийж болно. Ярших өөрчлөлт гарсан тохиолдолд ажлаас 1,5-2 cap өөрчлөх шаардлагатай. Мөн ханиалгах намжихгүй үед кодейн, диониныг, багтраа үүсэх үед платифиллин, адерналин, эфедрин арьсан доор тарих, эуфиллин судсаар 0,24%10-20мл 10-20% глюкозтой хамт хийх, эсвэл 0,1-0: 15 г уулгах эмчилгээ хийнэ. Арьсанд хүрсэн тохиолдолд 15 минутын турш усаар угааж, эмчилгээ хийнэ. Нүдийг усаар угааж, альбуцид 30 % уусмал дусаана. Энэхүү дуслыг 2 цаг тутам давтан хийнэ.

КАЛЬЦИ, ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД Кальци : Металлын үйлдвэрлэл, органик уусмал гарган авахад ихэвчлэн хэрэглэнэ. СаС1 2 ба СаО зэргээс электролиз болон хайлуурын аргаар гарган авдаг. Физик химийн шинж: Мөнгөлөг өнгөтэй, зөөлөн металл. Хайлах t°=850°C, буцлах t°=1480°C, Нягт-1,54. Устай урвалд орж Н 2 ялгаруулна. Чийглэг орчинд СаО, Ca 3 N 2 , зэрэг бодисын бүрхэвч үүсгэнэ. Хүчил, шүлттэй харилцан урвалд орно.

Кальцийн шүлт /Са (ОН) 2 /: Цементийн үйлдвэрлэл, барилга, металлургийн салбар, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэгт өргөн ашиглана. СаО-ийг устай 900°С-1200°С-т халаах замаар (33% нунтаг) гарган авдаг. Энэ үед маш их дулаан ялгардаг. Физик химийн шинж: Ширхэггүй, нунтаг бодис. Хайлах t°=2580°C, буцлах t°=2850°C, нягт нь 3,16г/см 3 ,0°С-т 100 мл усанд 0,013 г уусна. Нарийн мэргэжпийн тусламжинд хордлого тайлах үндсэн зарчмын эмчилгээ хийх, амьсгал зүрх судас дэмжих эрчимт эмчиЛгээ, хүчжүүлсэн диурез, эфферент эмчилгээ орно.

Аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөнө. Нүд, амьсгалын зам хамгаалах, арьс салстыг хамгаалах хэрэгсэл байнга хэрэглэнэ. Кальцийн бэлдмэлийг эмчилгээнд ялангуяа хүүхдэд хэрэглэх тун хэмжээг нарийн баримтлах хэрэгтэй. Архаг бронхит заримдаа астмойд хэлбэрт шилждэг. Цементийн үйлдвэрлэлд ажиллагсад ихэвчлэн ходоод, улаан хоолойн үрэвсэл, шархтай байдаг нь Са тоосонцор амьсгалын замаар нь орж цочроож байдагтай холбоотой. Мөн ихэнх хүмүүст нь хамар битүүрэх, нус гоожих, цус гарах, ханиалгах зэрэг хамар хоолойн зовиур илэрнэ. Арьс нүдэнд үзүүлэх нөлөө: Арьсанд хүрсэн тохиолдолд химийн түлэгдэл үүснэ.

Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Нүдэнд кальци орсон тохиолдолд маш түргэн цэвэр усаар угааж дараа нь 0,01% ЭДТА, этилендиаминтетра цууны хүчлийн динатрийн давсны уусмалаар нүдийг угаах, 0,5% дикайны уусмал дусаах арга хэмжээ авна. Нүдний эмчийн хяналтан доор эмчилгээг үргэлжлүүлнэ. Арьсанд дуссан тохиолдолд ургамлын тосоор арчин, 5% нимбэг, цууны хүчлийн уусмалаар цэвэрлэнэ. Түлэгдэлтийн үеийн эмчилгээг үргэлжлүүлнэ. Амьсгалаар орсон тохиолдолд нимгэгний хүчлийн уусмалын уураар утах, кодейн, этилморфин, гидрохлорид тарих, гич цээжинд наах, зүрх судасны бэлдмэлүүдийг заалтын дагуу эмчилгээнд хэрэглэх шаардлагатай.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags