Хор судлалын хими №2.pptx...............

ssuserb994bc 0 views 20 slides Sep 27, 2025
Slide 1
Slide 1 of 20
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20

About This Presentation

.


Slide Content

Хор судлалын хими Багш:З.Дашзэвэг /магистр/ Р.Сэвжид /магистр/ Лекц №2

Химийн бодисын хордлогын тухай

Инертийн хийг /люминесценц, даралтад хийн гэрэл, анивчуур гэрэл, улайсах гэрэл/ гэрлийн үүсгүүрийг хийгээр цэнэглэхэд хэрэглэнэ. Түүнчлэн лазерь ба рентген гэрлийн хоолой хийх, зарим зүйлийг гагнах, өндөр цэвэршилттэй металл гарган авах, хагас дамжуулагч үйлдвэрлэх, радиоизотоп шинжилгээ хийх гэх мэт технологийн үйл ажиллагаанд ашигладаг. Шингэн агаараас гаргаж авдаг. Физик химийн шинж: Өнгөгүй, үнэргүй, химийн идэвхгүй, хий байдалтай нэгдлүүд. Ерөнхий үйлчилгээ: Даралттай нөхцөлд наркотик үйлчилгээ үзүүлнэ. Хийн молекул жин ихсэх тусам бие махбодод энэ үйлчилгээ тод илэрнэ. ИНЕРТИЙН ХИЙ

Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Ухаан алдсан тохиолдолд найтирийн спирт үнэртүүлэх, зүрх судас мэдрэл сэргээх эм тарина. Кофейн, быгёёкаразол, кордиамин, дексаметазон, адерналин хэрэглэнэ. Идэвхгүй хийн хордлогын үед уул хийн цочрол, түлэгдэл үүсэх тохиолдол байх ба энэ үед амьсгалын замын кортикостеройд, сод бүхий ингаляци, антибиотик тарих, уух, өвдөлт намдаах эм /анальгин, бусад өвчин намдаах/ өгөх, ерөнхий салстын хаван гуурсан хоолойн агшилтын эсрэг эмүүд баралгин, ношпа, эуффилин антигистамин хаван хөөх эмүүд хэрэглэнэ.

Ерөнхий хордлого тайлах эмчилгээнд хүчжүүлсэн витамин ба энзимын бэлдмэлүүд, антигистамины эмүүд ордог. Хүнд хэлбэрийн хордлогын үед тусгай мэргэжлийн эмнэлгийн шатанд эфферент эмчилгээ, гемосорбци, ультрафильтраци, баракамер.

Устөрөгч /Н 2 /: Аммйак, карбамид, метилийн спиртийн синтез ба өөх, нефтийн бүтээгдэхүүн уусгахад оролцох, гагнуур, цаг уурын ба агаарын бөмбөлөг хийлэх хөргөх механизм цэнэглэх, дулаан хэмжигч зэрэг олон зүйлд ашиглана. Лабораторид 2 нүүрс устөрөгчийг хүчлээр үйлчлэх, үйлдвэрлэлд *с-о хийнээс ус цахилгаанаар задлах шүлт, хүчлийн хлорын давсыг атег-эолизын аргаар задлах замаар гарган авна. Физик химийн шинж: Амт, үнэргүй хий. Хайлах t°- 259,140°С, буцлах 80С, нягт 0,08988 г/см 3 , усанд уусна. Усанд уусах коэффцент 0,0196 исэлдүүлэгч. Дэлбэрэх аюултай. Хортой үйлчлэл: Идэвхгүй хий. Маш өндөр тунгаар буюу даралтаар Крп эхэд хүчилтөрөгчийг шахан, орон зайг нь эзэлсний улмаас хүчилтөрөгчийн дутагдал үүсч болно. Мөн өндөр тунгаар наркотикийн үйлчлэл үзүүлдэг. УСТӨРӨГЧ, ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД

Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Устөрөгчийн хордлогын үед хүчилтөрөгч өгөх, хүчжүүлсэн ДИурвЗ! баракамер, зүрх судас, амьсгал, төв мэдрэлийн тогтолцоог сэргээхэд чиглэсэн эмчилгээг голлодог бол устөрөгчийн хэт ислийн хордлогын үед амаар уусан тохиолдолд ходоод угаах (2% натрийн уусмал) зарим тохиолдолд 5%-ийн маннитолыг ходоод угаах уусмалд нэмэх, зондоор уусан шингэнийг нь соруулж авах, хүчжүүлсэн диурез зэрэг эмчилгээг яаралтай хийнэ.

Фтор түүний нэгдлүүд: Фторын изотоп бэлтгэх, уран ба хүхрийн гектафторид гаргах зэрэгг хэрэглэнэ. KF- 2HF зэрэг холимгийг электролизын аргаар задлан гарган авна. Физик химийн шинжүүд: Ногоон шар өнгөтэй, хурц үнэртэй хий. Хайлах Г-2330°С, буцлах t° -188,1°С, нягт 1,696г/л. Химийн урвалын идэвх өндөр. Идэвхгүй хий болон СО, С0 2 -той нэгдэхгүй. Усыг HF ба 0 2 , Н 2 2 , F.0 зэрэг нэгдлүүд болгон задална. ГАЛОГЕНТ НЭГДЛҮҮД

Фтор агуулсан нэгдлүүд Оторын исэл: Исэлдүүлэгч байдлаар хэрэглэнэ. Физик химийн шинж: Өнгөгүй хий. Фтортой адил үнэртэй. Устай урвалд орно. Хортой үйлчлэл : Бие махбодод хүчтэй цочроох үйлчлэл үзүүлнэ. Хамгаалах арга хэрэгсэл: Нүд, амьсгалын зам, ил гарсан арьсыг хамгаалах хувцас, саравч хэрэглэнэ. Агааржуулагчийг тогтмол ажиллуулна.

Фторт устөрөгч /HF/: НF-ыг суперфосфат, мөнгө, уран , биндэр /Ве/, марганец үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Мөн электродын гагнуур хийх үед ялгардаг. Ихэнх химийн элементүүдтэй урвалд орно. Шил, шаазанд үйлчилнэ. Харин зэс, хар тугалганд бага зэрэг үйлчилнэ. Резин, хуванцар, парафинд үйлчлэхгүй. Ерөнхий үйлчлэл: Амьсгалын дээд замыг хүчтэй цочрооно. Өндөр тунгаар үйлчлэх үед нүд ба хамар амны салстыг хүчтэй цочроох ба нулимс гоожих, шүлс асгарах шинж тэмдгүүд илэрнэ.

Хурц хордлого: Амьтанд: 0,025 мг/л тунг 6 цагаар үйлчлэхэд үхүүлэх чадвартай. Арьс салст болон амьсгалын замаар хордох үед үхлийн тун нь 0,072мг/л 3 цагаар 3 хоног байв. Хүнд: 6-10 минут 0,43 мг/л тун бүхий агаараар амьсгалахад хордлогын шинж тэмдэг өгнө. Бие махбодын 1 мин тэсвэрлэх тун нь 0,1мг/л байна. Харин 0,05мг/л тунгаар арьс салстад хүчтэй цочрол үүсгэнэ. Цочроох тунгийн босго 0,008мг/л байна.

Азотын давхар исэл /N0 2 /: Өндөр концентраци бүхий азотын хүчилтэй ажиллах явцад азотын давхар ислээр хордоно. Химийн үйлдвэрлэлд, ялангуяа хүхрийн хүчлийг гарган авахад өргөн хэрэглэнэ. Азотын хүчил гарган авах явцад аммиакийм исэлдэлтийн завсрын бүтээгдэхүүн хэлбэрээр үүсдэг. Физик химийн шинж: Амьсгал бачууруулсан, хүрэн бор өнгөтэцл хий. Нягт нь 3,3г/л Шингэрүүлсэн хэлбэрт шар өнгийн уусмалд шилждэс Хөлдөхдөө өнгөгүй талст үүсгэнэ .

Ус, шүлтийн уусмалтай азот, азотын хүчил эсвэл тэдгээрийн давс үүсгэнэ. Хүчтэй исэлдүүлэгч, нүүрс, хүхэр, фосфор оргажш нэгдлүүдтэй шатна. Шингэн аммиак, устөрөгч /Н 2 /, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/, хүхэрт устөрөгч /H 2 S/, метан/СН 4 /, бутан зэрэг бодис агуулсан холимог нь дэлбэрэх аюултай. Хортой үйлчлэл: Тун, үйлчилсэн хугацаанаас хамаарна. 1-5 мг/л тун бүхий азотын дутуу исэл /N0/ илүү хортой байхад, N0 2 нь 2-0,7 мг/л тунгаар 6-8 цаг үйлчлэхэд илүү хортой болох нь тогтоогджээ.

Амин бүлэг агуулсан нэгдлүүд: Азот агуулсан ароматик цагирагт нэгдлүүд багтдаг эдгээр нь өнгөгүй, шингэн, аммиакийн үнэртэй, шүлтлэг уусмал. Арьстай хүрэлцэхээс цочроон үрэвсэл үүсгэдэг бол, нүдэнд эвэрлэг салстын үрэвсэл үүсгэна. Шимэгдэлтийн үед төв мэдрэлийн тогтолцоог хөөрөлд оруулаад дараа нь саатал, шокийн байдалд хүргэнэ. Уураар хордсон үед нүд, амьсгалын замын улайлт, идээт үрэвсэл үүснэ. Арьс салстад хүрэлцэх, мөн амаар уусан үед хордоно. Эдгээс бодисыг цацах, халаах үед амьсгалын замаар хордох тохиолдол бий.

БАРИ ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД Бари/Ва/: Вакум шилний үйлдвэрлэлд хий шингээгч, хэвлэх үйлдвэр, хими үйлдвэрлэлд илүүтэй хэрэглэнэ. Барийн ислийн хөнгөн цагааныг 111 1200°С-д вакумд орчинд халаах замаар гарган авна. Физик химийн шинж: Мөнгөлөг цагаан өнгөтэй, металл халах t°=710°C, буцлах t°=1640°C, нягт нь 3,55г/см 3 , уурын даралт 0,08 мм

Бари агуулсан нэгдлүүд Барийн исэл /ВаО/: Цахилгаан соронзонгийн зүрхэвч болгон барийн ислийг хэрэглээ Ва0 2 , Ва (ОН) 2 Ва-ийг 1000-1500°С хэмд халааж, эсвэл ВаС0 3 нүүрстэй халаах замаар гарган авна. Физик химийн шинж: Өнгөгүй, талст бодис, хайлах t°=1923°C, 6yL t°=2000°C, нягт нь 5,8 г/см 3 , усанд уусах чадвар 1,5 г/1 ООг [0] 9,8 г/1 ООг 8СЛ байна. Спиртэнд сайн уусна, устай нэгдэж Ва (ОН) 2 үүсгэнэ.

Барийн шүлт /Ва (0Н) 2 х8Н 2 / Сахарын үйлдвэрлэлд хэрэглэнэ. ВаС0 3 -ыг халааж, ВаО-ийг ус үйлчлэх, мөн BaCI-ийг NaOH-aap үйлчилэх аргуудаар барийн шүлт гарган авна. Физик химийн шинж: Өнгөгүй, талст 78°С-д хайлна. Усан уусмал баритын ус нь хүчтэй шүлтийн шинж агуулна. Барийн давхар исэл: Тэсрэх дэлбэрэх явц болон гагнуурын үйлдвэрлэлд өргөн ашигладаг ВаО-ийг 450-700°С-д хүчилтөрөгчийн оролцоотойгоор халааж гарган авна.

Барийн нэгдлүүдийн хордлогыг 3 үе болгон ангилна. Үүнд: 1. Тархи, ходоод гэдэсний хурц хямрал, зүрх судасны хямрал, цусны өөрчлөлтийн эхлэл шинж тэмдгүүд /лейкоцитоз, лимфопени, улаан эсийн тунах хурд хурдсах г.м шинжүүд илэрнэ. 2.Тархины үйл ажиллагааны хямрал тод илэрнэ. Бага тар вестибуляр үйл ажиллагааны алдагдах, ярих чадвар үе үе алдагдах, хараа сонсгол хямрах, гүн хямралд орох, истерийн шинж тэмдгүүд илэрнэ

3. Мэдрэл сэтгэхүйн гүн хямрал, сульдааны болон истерийн хавсарсан шинж тэмдгүүд илэрнэ. ВаС0 3 -ийн хүнд хэлбэрийн хордлого нь ходоод гэдэсний хямрал, шөрмөсний рефлекс алдагдах, цусан дах калийн найрлага багасах зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Барийн сульфид (BaS) нь зүрхний хэм алдагдуулах, зүрх зогсоох зэрэг хортой үйлчлэлтэй.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags