Пропеллент бодисоор шингэрүүлсэн хий /фреон, хладон, пропан, бутан, изүбутан, винилхлорид, метилхлорид/, шахсан хий /шахсан азот, азотын дутуу исэл, нүүрстөрөгчийн диаоксид, орган/, амархан дэгддэг органик уусгагчид /метиленхлорид, этиленхлорид/-ыг хэрэглэнэ. Баллон дахь даралт нь 20С-ын температурт 0,8мПа /8кгс/см 2 /-аас илүүгүй байна. Уусгагчаар ус, этилийн спирт, ургамал ба амьтан, эрдсийн гаралтай өөх тос, глицерин, этилацетат, хлорт этил, пропиленгликоль, димексид, янз бүрийн молекул жинтэй полиэтиленоксидууд, полисилоксаны нэгдлүүд, этилцелюлоз зэргийг хэрэглэнэ. Гадаргуугийн идэвхт бодисуудаас твин-80, спен-80, пентол, ОС-20 бэлдмэл, эмульсжуулсэн лав, эмульсжуулэгч №1, эмульсжуулэгч Т-2, нийлэгжуулсэн өөхний анхдагч спиртүүд, олейны хүчил ба өөхний дээд хүчлийн триэтаноламины давсуудыг хэрэглэнэ. Хальс үүсгэгч бодисоор акрилийн хүчил болон целлюлозын уламжлалын өндөр молекулт нэгдлүүдийг хэрэглэнэ. Амт, үнэр засагч бодисоор сахар, лимоны хүчил, сорбит, эфирийн тос, тимол, ментол; консервант бодисоор-нипагин, n-оксибензойны хүчлийн пропилийн эфир, сорбины ба бензойны хүчил, натрийн бензоат, этони гэх мэт бодисуудыг хэрэглэнэ.