Хор судлалын хими №3.pptx...............

ssuserb994bc 0 views 21 slides Sep 27, 2025
Slide 1
Slide 1 of 21
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20
Slide 21
21

About This Presentation

.


Slide Content

Хор судлалын хими Багш: З.Дашзэвэг/ магистр / Р.Сэвжид /магистр/ Лекц №3

Химийн бодисын хордлогын тухай үргэжлэл

ХҮНЦЭЛ, ТҮҮНИЙ НЭГДЛҮҮД Хүнцэл /As/: Байгальд металл ба хүхрийн нэгдлийн байдалтай оршино. Металлын орд газарт хүдрийн найрлаганд орсон байдаг. Үйлдвэрлэлд дамжуулах материал үйлдвэрлэх, хэвлэх үйлдвэр, тугалган сум ирлэх зэрэг технологит өргөн хэрэглэдэг. Физик химийн шинж: Гялтганасан, саарал өнгөтэй бодис. Зүрх, элэг бөөр, нойр булчирхайд их хэмжээгээр хуримтлагдах бөгөөд| уг эрхтнүүдэд өөхлөг дистрофи өөрчлөлт үүсгэдэг. Хамгаалах хэрэгсэл: Баг, шүүлттэй хошуувч, хамгаалах нүдний бээлий, ажлын тусгай хувцас хэрэглэнэ.

Хүнцэлийн органик бус нэгдлүүд Хүнцэлийн исэл (III) (хүнцэлийн ангидрид, цагаан хүнцэл)/Аз 2 0: Зэс, хар тугалгыг хайлуулах явцад үүсдэг. Мөн металлын хүдр хайлуулах явцад хүнцэл ууршдаг. Үет хөлтөн устгах хоронд, шил тунгалагшуулах, тэсрэх дэлс технологит хэрэглэнэ. Физик химийн шинж: Хатуу бодис. Хайлах t°=3130°С буцлах t° 45601 нягт 4.15 г/см 3 , усанд уусах чадвар 2.04 г/100 гр (250°С).

Гидро хүнцлийн натри /NaH As/: Гидроарсенийн натрийг гербицит болгон ашиглана. Мөн мал эмнэлэг практикт хэрэглэнэ. As 2 3 Na 2 C0 3 эсвэл NaOH-ийн харилцан үйлчлэх үр дүнд гидро цианит натри үүснэ. Физик химийн шинж: Өнгөгүй, талст нунтаг. Нягт нь 1.87, усанд уусан Удаан хугацаагаар хадгалахад арсенит болж хувирна.

Хар тугалганы органик бус нэгдлүүд Хар тугалганы исэл: Үйлдвэрлэлд машины аккумулятор, шил, эмаль, будаг, олиф, резин зэрэгт хэрэглэнэ. Цэвэр хар тугалга гарган авахад ашиглана. 6000°С Вн- халуунд хар тугалгыг агаарт исэлдүүлэх замаар гарган авна. Хар тугалга исэл: Машины аккумулятор, шүдэнзний үйлдвэрлэлд хэрэглэгдэнэ. Электролизийн аргаар хар тугалгыг давснаас гарган авна.

Хлорт хар тугалга: Будаг гаргахад хэрэглэнэ. Физик химийн шинж: Өнгөгүй, талст бодис. Хайлах t°=5010°C, бyцлах t°=9560, нягт 5.85г/см 3 . Усанд уусах чадвар 0.67 г (100С°). Хар тугалганы иодид: Будаг үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Хар тугалганы давснуудыг иодоор үйлчлэх замаар гарган авна. Физик химийн шинж: Шар өнгөтэй, талст бодис. Хайлах t°=393C1 буцлах t°=8680°C, нягт 616г/см 3 , усанд уусах чадвар 0.07г (100G 200,0.436г/100г (1000С )

Хар тугалганы карбонат: Эрдэс бодис байдлаар оршино. Цагаан өнгийн будаг үйлдвэрлэхэд ашиглана. Цууны хүчлийн хар тугалганы усан уусмалыг С0 2 -оор үйлчлэх замаар гарган авна. Физик химийн шинж: Өнгөгүй, тунгалаг талст бодис. Хүчлэг шүлттэй харилцан үйлчлэх чадвартай. Хар тугалганы нитрат: Тэсрэх, дэлбэрэх бүтээгдэхүүний үйлдвэрлэл хар тугалганы бусад нэгдлүүдийг гарган авахад ашиглана.

Астенийн хам шинж илэрнэ. Хордлогын эхэн үед төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямралын үүснэ. Толгой өвдөх, толгой эргэх, амархан ядрах, уцаарлах, нойр хүрэхгүй байх, ой санамж муудах, үнэрлэх, сонсох, амтлах, харах зэрэг мэдрэхүйн үйл ажиллагаа алдагдана. Булчингийн хүч сулрах, хөлрөх, 10-р хос мэдрэлийн (Vagus) цочрол зэрэг шинж тэмдгүүд давамгайлна. Энцефалопати нь хурц хордлогын үед илүү тохиолдоно. Толгой өвдөх, эргэх, нойр хүрэхгүй байх, эплепси хэлбэрийн уналт, яриа, харааны өөрчлөлт, таталт хэлбэрийн саажилт, ухаан самуурах, комын байдал илрэх зэрэг шинж тэмдгүүд гардаг. Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт:

Хар тугалганы хордлого олон жилээр үргэлжлэх магадлалтай ба бага тархины өөрчлөлтийн улмаас хөдөлгөөний тэнцвэр алдагдан, эвсэлгүй болно. Сэтгэц мэдрэлийн өөрчлөлт нь хар тугалганаас үүдэлтэй сэтгэл гутрал, хөөрөл, хий үзэгдэл үүсэх байдлаар илэрнэ. Хурц хордлогын үед энцефалопати үүсэх нь тавилан мууг илтгэнэ. Архаг хордлогын үеийн энцефалопати нь тавилан харьцангуй нааштай боловч хар тугалганы менингит үүсч, халуурах, тархины даралт ихсэх, нугасны шингэнд лимфоцитоз үүсэх өөрчлөлтүүдээр илэрнэ.

Энцефалопатийн судасны хэлбэр нь түгээмэл хэлбэртэй, захын мэдрэлийн тогтолцоог хамарсан, хордлогын бусад шинжүүдийг агуулсан байх ба судасны тромгоз, цус харвалт зэрэг шинж тэмдгүүд мөн хавсарна. Архаг хордлого нь цааш гүнзгийрвэл эрт үеийн тархины хатуурал үүснэ. Тархины биоцахилгаан идэвх буурах, гематокрит багасах, шээсэнд копропорфирин ихсэх зэрэг шинж тэмдгүүд мөн давхцан илэрнэ. Морфологийн шинжилгээнд: тархи хөөх, тархины атираа багасах, тархины эсийн дегенерац өерчлөлт илэрнэ. Эдгээр өөрчлөлт нь тархины бор давхрага, холтослогийн доод давхарга, тархи нугасны захын мэдрэл гэсэн дарааллаар явагдана.

Порфирин болон удмын мэдээллийг дамжуулах, хуулахад оролцдог олон ферментүүдийн нийлэгжлийг саатуулах сөрөг нөлөөтэй. Тухайлбал дегидратаза, декорбоксилаза, гемсентетаза зэрэг ферментүүдийн үйл ажиллагааг өөрчилдөг байна. Иймээс эритроцитын уропорфирин, копропорфирин, сийвэн дэх аминолевулины хүчилийн хэмжээ ихсэнэ. Үүнээс үүдэн цус сийвэн дэх седрин, сидеробласт, сидероцит ихсэнэ. Бодисын солилцоо ба дотоод шүүрлийн талаас гарах өөрчлөлт:

Удаан хугацаагаар хар тугалгын хордлогод нэрвэгдсэн тохиолдолд шээсэн дэх төмрийн хэмжээ 3-6 дахин нэмэгдэж болно. Хар тугалга нь -SH бүлэгагуулсан ферментүүд болох холинэстераза, Na + , К + денозинтрифосфатаза зэрэг ферментийн идэвхйг дарангуйлж, альдолаза, аминофереза, трансамина ферментийгхарин идэвхжүүлнэ. Хартугалга нь пировиноград-кетоглутарын хүчлийн исэлдэх, митохондри дах өөхөн хүчлийн декарбоксилжин исэлдэх үйл явцыг удаашруулах нөлөө үзүүлнэ.

Иймээс хордлогод нэрвэгдэгсдэд өөх тос, уураг, нүүрс усны солилцооны хямрал гүнзгий илэрдэг. Мөн витамины солилцоо алдагдсанаас В, РР, В 12 , С витамины бие махбод дах хэмжээ эрс багасна. Эмэгтэйчүүдэд өндгөн эсийн дутуу боловсрох үзэгдэл элбэг ажиглагдана. Эрчүүдэд үргүй болох явдал мөн тохиолдоно. Бамбай булчирхайн өөрчлөлт (гипофункци) гипоталамо-гипофиз аньнелийн тогтолцооны хямрал гарна.

Ходоод гэдэсний шүүрэл ихсэх, багасах нь хордлогын үе шаттай, цаашлаад шүүрэл зохицуулах мэдрэлийн тогтолцооны хямралтай холбоотой юм. Хар тугалганы хордлогын үеийн ходоод гэдэсний өвдөлт нь базлалт, өтгөн хатах, даралт ихдэх гурван хам шинжээр илэрнэ. Энэ үед халуурах, шээсээр уураг, эритроцит, цилиндрүүд ялгарсан тохиолдолд бөөрний дутагдлын шинж тэмдгүүд хавсран илэрнэ. Мөн синусын брадикарди, эпилепси хэлбэрийн таталтын шинж тэмдгүүд нэмэгдэх нь бий. Энэ хямрал нь хэдэн цагаас хэдэн долоо хоногоор үргэлжилж болно.

Ходоод гэдэсний шүүрэл ихсэх, багасах нь хордлогын үе шаттай, цаашлаад шүүрэл зохицуулах мэдрэлийн тогтолцооны хямралтай холбоотой юм. Хар тугалганы хордлогын үеийн ходоод гэдэсний өвдөлт нь базлалт, өтгөн хатах, даралт ихдэх гурван хам шинжээр илэрнэ. Энэ үед халуурах, шээсээр уураг, эритроцит, цилиндрүүд ялгарсан тохиолдолд бөөрний дутагдлын шинж тэмдгүүд хавсран илэрнэ. Мөн синусын брадикарди, эпилепси хэлбэрийн таталтын шинж тэмдгүүд нэмэгдэх нь бий. Энэ хямрал нь хэдэн цагаас хэдэн долоо хоногоор үргэлжилж болно. Элэгний өөрчлөлт нь хордлого саармагжуулах, уургийн ба өөх тосны солилцооны үйл ажиллагаа хямрах байдлаар илэрдэг.

Энэ нь элэгний эсийн митохондрын бүтэц, түүний исэлдүүлэх үйл ажиллагаанд хар тугалга шууд нөлөөлсөнтэй холбоотой. Мөн элэгний эсийн цусан хангамжийн хямрал давхар нөлөөлнө. Зүрх судасны тогтолцооны өөрчлөлт: Хар тугалгын хордлогын үед зүрхний орчмоор өвдөх, зүрхний хэм алдагдах, зүрх дэлсэх, зүрхний цохилт удаашрах, агшилтын шуугиан сонсдох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Энэ нь зүрхний булчингийн ферментийн солилцооны хямралаар тайлбарлагдана.

Зүрхний бичлэгт цохилтын далайц сулрах, хоригууд үүсэх, бичлэгийн комплексийн деформац үүсэх зэрэг өөрчлөлт гардаг. Хүнд тохиолдолд зүрхний цусан хангамжийн дутагдал үүснэ. Ихэнх тохиолдолд цусны даралт ихэсч, цусан дах холестрины хэмжээ ихсэх ба энэ нь судас хатуурах өвчний эхлэл болдог. Бусад эрхтэний талаас гарах өөрчлөлт: Хордлогод орсон хүмүүсийн ихэнх хэсэгт хамар, төвөнхийн салст хатингаршина. Мөн уушгины багтраа, чөмөгт болон урт ясны хатуурал, арьсны пигментаци, шарх, яршил, бөөрний нефропати (интерстецаль, эпителийн, сувганцарын) зэрэг өөрчлөлтүүд элбэгбайдаг. Дархлааны тогтолцооны хямрал үүсэх бөгөөд фагоцитын идэвх буурах, лейкоцитын идэвх, тэсвэрлэх чадвар мөн сулрах, диспротейнеми, өвчин эсэргүүцэх чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Менингит, тархины хавдар, цагаан хорхойтох, бэтэг, хэвлийн мэс заслын эмгэгүүд, элэг бөөрний өвчнүүд, элэг бөөрний дутагдал, ходоодны шарх зэргээс ялган оношлоно. Хар тугалганы үхлийн тун нь 155-454мг/кг, 4.8- 4.4мг/кг тун нь 4-16 хоногийн дараа хүнд хордлого, 0.2-0.5мг/кг тун нь 4-9 сарын дараа, 0.05-0.1мг/кг тун нь хэдэн долоо хоногийн дараа хордлогын шинж тэмдэг өгнө. Амьсгалын эрхтэн тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн болон, цус шингэнд хар тугалга хуримтлагдана. Ялангуяа ясанд остеопати үүсгэх ба энэ хэдэн жилээр үргэлжилнэ. Шээс ялгаруулах замаар удаан хугацаагаар ялгарна. Хэвийн хэмжээ нь цусанд 17мкг, шээсэнд 11мкг/л байна.

Хар тугалганы органик нэгдлүүд Тетра метил хар тугалга / (СН 3 ) 4 Рb/: Pb-ыг, СН 3 С1-тай харилцан үйлчлэх урвалаар гарган авдаг. Физик химийн шинж: Шар өнгөтэй, тосорхог шингэн бодис. Хайлах t°=27.50°C, буцлах t°=1100°C, нягт 1.995г/см 3 , усанд уусахгүй. Харин спирт, эфирт сайн уусна. Дэлбэрэмтгий бодис. Хортой үйлчлэл: Амьсгал, арьс салстаар багатай дамжин бие махбодод нэвтэрч, хордлого үүсгэдэг.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags