Лекц № 5 Эмт бодисыг номхотгох арга.pptx

ssuserb994bc 12 views 20 slides Sep 21, 2025
Slide 1
Slide 1 of 20
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20

About This Presentation

.


Slide Content

Эмт бодисыг номхотгох арга Багш:Ч.Цэдэн

Шингэн туслах бодисыг ашиглан номхотгох арга Дэвтээх арга : эмт бодисыг ямар нэгэн шингэнд тодорхой цаг хугацаанд дэвтээж түүнд тохирох хэмжээний шингэнийг шингээж байгаад зөөлрүүлж, эм найруулахад хялбар болгох аргыг хэлнэ. Дэвтээх цагийг эмт бодисын хэмжээ болон мөн чанарыг үндэслэн тогтоох шаардлагатай. Хатуувтар эмт бодисыг номхотгосноор зөөлрүүлэн хэрчих, бусад зүйлээр боловсруулах, холимог зүйлийг нь цэвэрлэх, хоруу чанарыг бууруулан арилгадаг. Хоруу чанарыг арилгах, зөөлрүүлэн хэрэглэхэд хялбар болгоход амьтны гаралтай эмийн түүхий эдийг 1-4 цаг. Үндэс болон үндэслэг ишний зүйлийг 1-2 цаг дэвтээж хэрэглэнэ. Шингэний өнгөн хэсэгт бүрэн сайн дэвтэхгүй байхаас сэргийлж эмт бодисын дээрээс хүнд зүйлээр дарвал зохимжтой. Шимжүүлэх эмт бодисыг дэвтээж, номхотгохоор хэрэглэсэн шингэнийг нь бүрэн шингэтэл дэвтээх хэрэгтэй. Дэвтээх аргаар номхотгох эмт бодис: бон-аа, тарно, далан түрүү, хүн хорс, хар танпром, алаг бамбуу, цагаан эрээн могой, төмрийн талх, эр алтан хүхэр, шар байван зэрэг болно.

Тунгаах арга Эрдэсийн гаралтай эмт бодисуудыг номхотгох бөгөөд тухайн эмт бодисыг ялгах ба холимог зүйлийг цэвэрлэн гаргаж охь шимийг гарган авах маш нарийн нунтаг болгох нэг зүйлийн арга. Нунтагласан эмт бодисын дээр нь ус хийж хутгавал эмт бодисын хөнгөн нь хөвж, том хэсэг нь тунан үлдэнэ. Энэ үед дээр нь хөвж байгаа хэсгийг нь шүүн авч өөр саванд ялган хийнэ. Энэ аргаар үйлдэлийг дахин давтан хийж хөвөн гарсан хэсгийг авна. Хамгийн сүүлд нь усыг асгаж доор нь тунасан эмээ хатааж хэрэглэнэ. Тунгаасан эмт бодисын сайн тал нь: Эмийг нухах үед бургихгүй Эмт бодисын байгалын гаралтай илүүдэл холимог байсан зүйл нь усанд уусан гарснаар эмийн чанар сайжирна. Тунгааж номхотгосон эмт бодис шингээлтэн сайнаар нөлөөлж гадуур хэрэглэхэд элдэв гаж нөлөө үзүүлэхгүй.

Галын хүчийг ашиглан номхотгох арга Хуурах арга- энэ нь арилгаж цэвэрлэсэн эмт бодисоо тогоонд хийж хуурах нэг төрлийн арга бөгөөд үүнийг хамгийн өргөн хэрэглэдэг. Эмт бодисыг хуурах зорилго нь: эмт бодисын эмэнд хэрэглэгдэхгүй зарим бүрэлдэхүүнийг арилгаж эмт бодисын чанар чадлыг өөрчлөн хувиргаж хурц, ширүүн чанарын үйлдэлийг бууруулах. Халуун, хүйтэн чадлыг зөөлрүүлж бүлээн, сэрүүн болгож эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор хуурч хэрэглэнэ. Эвгүй өмхий үнэрийг дарж анхилуун үнэрийг сайжруулан амт ба өнгө оруулж ходоодны шингээлтэнд тохиромжтой болгох. Эм найруулан нунтаглахад хялбар болгох ба чадал, чанарыг хувиргахгүйгээр хадгалхын тулд, эмт бодисын хоруу чанарыг арилгахад чиглэгдэнэ. Эмт бодисын чанар, чадал болон эмчилгээний үйлдэл, эмийн мөн чанар зэрэгтэй уялдаж галын хүч ба хуурах цаг зэргийг зөв тохируулах шаардалгатай. Ерөнхийдөө бага зэрэг хуурах ба шаралтал хуурахад зөөлөн галыг хэрэглэх, хярвас болтол хуурахад дунд зэргийн галыг, шатаах буюу нүүрс болтол хуурахад ширүүн хүчтэй гал хэрэглэнэ. Хуурахдаа тухайн эмт бодисын номхотголд хэрэгтэй бодисыг ашиглана.

Эмт бодисыг дангаар хуурах Энэ нь ямар нэг туслах бодис ашиглахгүйгээр хуурахыг хэлнэ. Бага зэрэг хуурах нь эмт бодисын гадар талын чийгийг гаргана. Шарлатал хуурах гэдэг нь эмт бодисоо тогтоон дотроо хийж зөөлөн болон дунд зэргийн хүчтэй галаар халаахын хамт тасралтгүй хөдөлгөж байгаад гадна тал нь шарлах буюу өнгөнөөсөө хувирах, үрийн хальс нь задарч анхилуун үнэртэй болох үед нь гаргаж хөргөнө. Шарлатал хуурах аргыг эмийн чанарыг зөөлрүүлэх буюу хоруу чанарыг багасгах, эмт бодисын үйлдэлийг сайжруулах, эмийг нунтаглахад хялбар болгох бөгөөд эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор хэрэглэдэг. Шарлатал хуурч номхотгож хуурах эмт бодист хадны хаг, ёлын баас, буга, янгир, гур, угалзны эвэр, усны үхрийн эвэр зэрэг болно.

Дангаар хуурах аргаар

Хагсаах арга Зөөлөн галын хүчийг ашиглаж эмт бодисоо хатаах аргыг хагсаах арга гэнэ. Зарим шавьжний төрлийн эмийн түүхий эд, ясны зүйл, амьтны ходоод зэргийг нунтаглах ба хатаахад мөн эмт бодисын дотор агуулагдаж байгаа усыг аажмаар ууршуулж хатаах түүн доторх эмийн чадал, чанарыг сайжруулах мөн хоруу чанарыг арилгахад тус аргыг хэрэглэж номхотгодог. Хагсааж номхотгох 2 арга байна. Шууд хагасаах Эмт бодисыг номхотгохдоо тогоонд хийж зөөлөн галаар халааж эмт бодисын өнгө нь хувирч шарлан гүн болж эм найруулахад хялбар болгох аргыг хэлнэ.

Дам хагасаах Эмт бодисыг галын ойролцоо тавьж номхотгож буй эмийн түүхий эдийн чийг буюу услагийг аажмаар ууршуулж хатаахыг хэлнэ. Энэхүү аргыг хэрэглэн номхотгох эмт бодист: агширгана, хадны гүрвэл, чонын ходоод, байван, тунсаа зэрэг орно.

Шаргаах арга Эмт бодисоо сав юмуу эсвэл тогоонд хийж / ус хийлгүйгээр/ зөөлөн гал дээр шаргааж байгаад шингэн үүсгэхийг шаргаах гэнэ. Зорилго нь : хадаглахад хялбар болгох, эмчилгээнд ашиглах ба эмийн үйлчилгээг сайжруулна. Хийх арга : Эмт бодисоо зүсэж хэрчих ба шууд тогоонд хийж зөөлөн гал дээр шаргаах, зарим эмт бодисыг нь шаргаасаар тос ялгаруулж сүүн цагаан өнгөтэй болох үед нь тосыг нь авч шаарыг нь хаяна. Анхаарах зүйлс: шаргаах явцад хэтэрхий түлж болохгүй ба хэрэв түлвэл эмийн үйлчилгээ буурна. Шаргаах аргаар өндөгний шар, бал, тосыг номхотгодог.

Нурмалах арга Эмт бодисыг шууд ба норгож чийгтүүлсэн хэдэн давхар цаас, түүхий мах зэргээр бүрж баглан галын нурманд халааж нурмалах арга. Зорилго нь: эмт бодисын дэгдэмхий болон шатамхай чанартай бодисыг нь арилгаж, эмийн гаж үйлдэлийг багасгахад оршино. Эмт бодисын чанарыг зөөлрүүлэх хоргүйжүүлэх, цэвэршүүлхийн тулд мөн эм найруулахад хялбар болгох үүднээс эмт бодисын эвгүй үнэр, амтыг арилгах эмт бодисын хоруу чанарыг багасгах буюу арилгахад оршино. Эмчилгээнд хэрэглэх хэрэгцээгээр нь шууд нурмалах ба баглаж нурамлах гэж 2 хуваана. Шууд нурамлах арга: эврийн зүйл болон ясны гаралтай түүхий эд болон хялбар шингэхгүй эмт бодисын хоруу чанарыг арилгах эм найруулахад тус болгох үүднээс нурмална. Номхотгоход бөхөнгийн эвэр, яс, давс зэрэг орно. Гурилаар баглаж нурамлах арга- зарим эмт бодисын чадлыг нь нэмэгдүүлж, эвгүй үнэр, амтыг нь дарж уухад хялбар болгож түлэгдэхээс сэргийлж нурамладаг. Могой мэлхий зэрэг амьтадын зүйлийг энэ аргаар номхотгоно. Хар маханд багалаж нурамлах арга- Зарим хоруу чанар ихтэй эмт бодисыг нойтон хар маханд шингээн авч номхотгоно. Гүрвэл, хонин гүрвэл, эр алтан хүхэр зэргийг энэ аргаар номхотгоно.

Гурилаар баглаж нурамлах арга- Хар маханд багалаж нурамлах арга-

Хайлуулах арга: Эмт бодисыг төмөр сав буюу тогоонд хийж халаагаад хайлуулж авах аргыг хэлнэ. Зорилго нь : эмт бодисын хорыг багасгах, шингэхэд хялбаршуулж эм найруулахад тохиромжтой болгох, эмчилгээний үр дүнг сайжруулах үүднээс тус аргыг хэрэглэнэ. Хийх арга : эмт бодист туслах бодистой хамт төмөр сав буюу тогоонд хийж зөөлөн гал дээр хийж сайтар хутгаж зохих хэмжээндээ хүрэхээр тостой тогоо юмуу эсвэл саванд хийж царцааж хөргөөнө. Анхаарах зүйл : түлэх ба дутуу хайлуулж болохгүй.

Гал ба шингэнийг хавсарч номхотгох арга Энэхүү номхотголын арга нь гал болон усны уур бусад шингэний тусламжтайгаар номхотгох арга. Жигнэх арга : арилгаж цэвэрлэсэн ба туслах бодист хийсэн эмт бодисоо тохиромжтой саванд хийж буцалж байгаа устай тогооны дээр тавьж усны уураар жигнэх аргыг хэрэглэнэ. Зорилго нь: эмт бодисын чанар, чадлыг дээшлүүлж хэрэглэх хэмжээг ихэсгэх. Эмт бодисын дотор агуулагдах амт, чадлыг хадгалж үйлдлийг дэмжих мөн хэрэглэх болон хадгалахад дөхөм болгох арга.

Чанах арга: эмт бодисын шүүс, архи, сүү, шар тос, ус зэрэг шингэнд хийж буцалгаж чанах аргыг хэлнэ . Зорилго нь: эмт бодисын хорт чанарыг багасгаж хурц, ширүүн чанарыг нь зөөлрүүлэх ба муу үйлдлийг нь бууруулах, эмт бодисыг цэвэршүүлэх бөгөөд шингээлтийг илүү сайн болгохын тулд тус аргыг хэрэглэнэ. Хийх арга: урьдаар эмт бодисоо тогоонд хийж, хэрэглэхэд тохирох хэмжээний ус ба бусад шингэн биет туслах бодисыг дээрээс нь хийж буцалгана. Үүнд: буцалгах цагийн хэмжээ эмт бодисын адил бус чанарыг үндэслэж тогтоох бөгөөд шингэний хэмжээг хэтрүүлэхгүйгээр шимжүүлэх ба эмт бодист бүх шингэнийг нь шимэгдтэл нь чанавал зохино.

Анхаарах зүйл: эмт бодисын дээрээс нь хийх шингэн туслах бодисыг зохих хэмжээгээр тохируулан хийх хэрэгтэй. Шимжүүлэх эмийг номхотгохдоо шингэнийг нь ихдүүлж болохгүй. Хорт бодисыг хорыг багасгах буюу арилгахад шингэнийг багадуулбал эмт бодистой бүрэн нэвтэртэл чанагдахгүй тул хоруу чанарыг нь дарж чадахгүй Энэ аргаар хушга, шүр, тарна, сувд, хилэнцэт хорхой, болжмор, галууны мах, оюу, номин, алмаз, биндэрьяа, бадмаараг, усан болор зэрэг бодисуудыг номхотгоно.

Эрдэнийн чулуун эм

Шатаах арга: эмт бодисыг хавтгай төмөр дээр тавьж галаар шатаах буюу галд тэсвэртэй саванд хийж улайтал шатаах аргыг хэлнэ. Шатааж номхотгохын зорилго нь: эмт бодисыг маш халуун ууранд / 300-700 С/ шатаахад эмт бодисын хими, физик чанарыг хувиргаж эм найруулахад тохиромжтой болгон нүдэж нунтаглах ба чанахад хялбар болгохын зэрэгцээ эмт бодисын муу үйлдлийг багасаж эмчилгээний тус эрдмийг нэмэгдүүлнэ. Тус аргыг голдуу эрдэсийн, амьтны гаралтай түүхий эд болон шатааж нүүрсжүүлж хэрэглэх эмт бодисыг номхотгоход хэрэглэгдэнэ. Шатааж номхотгоход анхаарах зүйл: халууныг жигд байлгаж ургамлын гаралтай эмт бодисыг үнс болгохоос сэргийлэх хэрэгтэй.

Шатаах арга Задгай шатаах Битүү шатаах Эмт бодисыг хавтгай төмөр дээр тавьж галаар шатаах буюу галд тэсвэртэй саванд хийж шатаахыг хэлнэ Услагыг нь алдагдуулахгүйгээр сийрэгжүүлэн, эм найруулах үед нүдэж нунтаглахад хялбар болгох, аргаах үйлдлийг нэмэгдүүлэхийн тулд энэхүү аргыг хэрэглэнэ

Битүү шатаах Эмт бодисыг өндөр халуунд хүчилтөрөгчгүй нөхцөлд нүүрсжүүлэн шатаах аргыг битүү шатаах арга. Зорилго: эмт бодисын чанар, чадлыг нь хувиргаж өгөр цусыг татаж гадашлуулах, цэрийг ховхлох, илжрэснийг зогсоох, хорыг тайлах, илчийг сэлбэх, цус алдахыг тогтооно.

Эмт бодисоо галд тэсвэртэй сав эсвэл тогоонд хийж таглаад амсар болон завсрыг нь давстай шавраар шавж битүүмжилсний дараа бага зэрэг сэврээж өнгөн хэсгийг нь хатсаны дараа дахин давстай шавраар сайтар шаван шатаах төхөөрөмжинд хийж улайтал шатаана. Номхотгох үед анхаарах зүйл: Шатаах явцад тогоо болон савны амсраар их хэмжээний утаа алдагддаг тул нойтон шавраар шавж битүүлэх. Эс тэгвэл эмт бодис үнс болно. Эмт бодис хий агаартай орчинд шатаж үнс болхоос сэргийлж улайсан хэсгийг тодорхой хугацаанд хөргөх зорилгоор тогооны амсар болон савны тагийг нээж үзэх. Улайстал шатааж чадахгүй байх нь номхотгох савандаа эмт бодисыг хэтэрхий их хэмжээтэй хийх буюу эмт бодисыг хооронд нь их шахсанаас болдог. Улайтал шатсан эсэхийг шалгаж нягтлахын тулд савны гадаргуу дээр ус дусаахад буцалж байгаа мэт болох мөн саванд хуурай зүйл наалдуулахад хүрээд шарлаж байгаагаар мэдэж болно. Битүү шатаах аргаар зарааны үс, зэрлэг гахайн баас, лууны яс зэргийг номхотгодог.
Tags