SlidePub
Home
Categories
Login
Register
Home
General
Хор судлалын хими №6.pptx...............
Хор судлалын хими №6.pptx...............
ssuserb994bc
0 views
23 slides
Sep 28, 2025
Slide
1
of 23
Previous
Next
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
About This Presentation
.
Size:
110.7 KB
Language:
none
Added:
Sep 28, 2025
Slides:
23 pages
Slide Content
Slide 1
Хор судлалын хими Багш: З.Дашзэвэг/магистр/ Р.Сэвжид / магистр/ Лекц №6
Slide 2
Химийн бодисын хордлогын тухай үргэжлэл
Slide 3
УРАН Уран/U/ : Физик шинж чанар: Нягт нь 19050г/см 3 .Хайлах температур нь 11320°С. Уусдаг нэгдлүүд 0,015 мг/м 3 , уусдаггүй нэгдлүүд 0,075 мг/м 3 . Уран нь цөмийн энергийн гол үүсвэр юм. Байгаль дээр газрын хатуу чулуун гадаргад ихэвчлэн оршдог. Мөн энгийн комплекс хэлбэрээр газрын дорх усанд (карбонатын комплекс) голдуу тархсан байдаг. Уран нь исэлдэн ангижрах урвалд орох өндөр чадвартай тул хүчиллэг орчинд усанд сайн уусна. Ураны 100 орчим эрдэс минерал байх бөгөөд түүнээс 10 гаруй нь үйлдвэрлэл олборлолтын ач холбогдолтой. Уран нь газар дор байхдаа хар тугалга, неон зэрэг бодисын атомуудтай цацраг идэвхт задралд орж, гүний халуун үүсгэх нэг шалтгаан болдог.
Slide 4
Ураны хорон чанар: Уран ба түүний нэгдлүүд цацраг идэвхт ба химийн хордлого үүсгэнэ. Ураныг олзворлох, ашиглах салбарт зөвшөөрөгдсөн тун нь жилд 5 бэрв. Уран нь маш бага хэмжээгээр ургамал, амьтан, хүний биед агуулагдана. Уран зарим мөөг, замагт хуримтлагдана. Хүн, амьтны бие махбодод уран нь хоол тэжээлтэй хамт, амьсгалаар, арьс салстаар бие махбодод нэвтрэх боломжтой. Ураны нэгдлүүд нь хүний биед хоол боловсруулах замаар 1%, цусанд уусдаг 0,1%, усаар уусдаггүй хэлбэрээр, уушгинд 5% нэвтрэх чадвартай. Уран хүний биед жигд бус тархана.
Slide 5
Ураны хорт нөлөөлөл нь түүний химийн чанар ба усанд уусах чанараас хамаарна. Уран олборлох, түүхий эд боловсруулах үйлдвэрлэлд ажиллагсадад ураны хордлого үүсгэдэг. Бие махбодод нэвтэрсний дараа бүх биеэр тархаж, эсийн ерөнхий хордлогот үйлчилгээ ихэвчлэн үзүүлнэ. Хордлогын илрэл нь бөөрний гэмтлээр давамгайлах бөгөөд (шээсэнд сахар, уураг) илэрч, улмаар бөөрний дутагдлын шинж үүснэ (олигоурия). Хоол боловсруулах зам ба элэгний гэмтэл нь хурц, архаг байдлаар илэрч болно. Архаг хордлогын үед цус төлжих эрхтэний зүгээс гарах өөрчлөлт, мэдрэлийн тогтолцооны хямрал давуу үүснэ. Ураны хордлогын молекулын механизм нь ферментүүдийн идэвхйг дарангуйлах үйлчилгээтэй холбоотой гэж үздэг.
Slide 6
Ураны хордлогоос урьдчилан сэргийлэх аргууд: Уран олборлолт, боловсруулалтын үед байгаль орчныг цацраг идэвхт бодисоос хамгаалах үндсэн арга хэмжээнүүдийг үндсэн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх. Механиюкилт, сав, төхөөрөмжийн битүүмж, тоосжилтын эсрэг арга хэмжээ авах Биологийн хамгаалалт, радиохимийн үйлдвэрлэлийн алсын удирдлагатай автомат дамжлага хэрэгжүүлэх зэрэг шаардлага олон улсын хэмжээнд тавигддаг. Ураны бүх изотопууд хортой, үр хөврөлд аюултай, цацраг идэвхт бодисын хордлогын нөлөөтэй. Уранаас a, (В, ү цацрагууд ялгардаг бөгөөд а цацраг нь илүү аюултай, хүний эд, эсэд хуримтлагдан, эсийн түвшингийн хямрал үүсгэнэ
Slide 7
Уран нь репродуктив хорын бүлэгт хамаарна. Цацрагийн үйлчлэл нь и238-ын задралын үед a хэсэг газар үйлчилснээс бэлгийн булчирхайн үргүйдэл, ургийн гаж хөгжил, дархлааны тогтолцооны гэмтэл зэрэг өөрчлөлт гарах, удамших магадлалтай. Уран нь хорт хавдар шууд үүсгэхгүй боловч, түүний задралын бүтээгдэхүүн болох радон зэрэг нь хорт хавдрын нөлөөтэй. Ураны нүдний болорт үйлчлэх үйлчилгээ нь болор цийхээс, хараа бүдгэрэх, улмаар сохрох хүртэл аюулд хүргэнэ.
Slide 8
Хүний бие махбодод удаан хугацаагаар 310 мг (байгалийн ба баяжмал) уранаас илүү шингэж болохгүй гэж үздэг. Хордлогоос урьдчилан сэргийлэх: Цацраг хамгаалалтын хувцас бээлий, гутал өмсөх. Амьсгалын хорт утааны эсрэг баг (тоосжилтой нөхцөлд) заавал өмсөх Уусмалыг шинжлэх явцад амаар гуурс сорохгүй байх. Үйлдвэрлэлийн ажлын байранд тамхи татах ба хоол идэхийг хориглох. Ажлын байрны агааржуулалтыг тогтмол хийх. (Механик ба автомат агууржуулалт 5-7 дахин агаар солих хүчин чадалтай) Цацрагийн идэвхжилийн хэмжилтийг тогтмол хийх.
Slide 9
Устөрөгчийн цианид /синилийн хүчил, нитрил/ : Циант устөрөгч нь цианы бүлгийн сонгодог телөөлөгч бөгөөд богино хугацаанд эдийн амьсгалын саажилт үүсгэх, улмаар зурх судасны хурц дутагдалд хүргэх үндсэн үйлчилгээ нь цианы бүлгийн бусад хоруудын нийтлэг шинжийг агуулсан байдаг. Циант нэгдлүүд нь бие махбодод CN, дициан (CN) 2 ба циант металл эсвэл галогены нэгдлүүд (хлорциан, бромциан), циан шоргоолжны болон циант нүүрсний эфир, нитрил, изонитрил зэргийг үүсгэдэг. ЦИАНИДЫН НЭГДЛҮҮД
Slide 10
Циант нэгдлүүд, бензол, толуол гарган авдагхимийн үйлдвэрүүд, коксын үйлдвэрлэл, гальваны аргаар алт, мөнгөн эдлэл хийх, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл, олзворлолт зэрэгт өргөнөөр хэрэглэнэ. Мөн каучук, нийлэг эд үйлдвэрлэл, эмнэлэг ба лабораторийн практикт ариутгал, устгалын зорилгоор хэрэглэдэг зарим бодисыг найрлаганд агуулагдана. Бүйлс, алим, чавга зэрэг зарим жимсний үрэнд агуулагдана.
Slide 11
Физик, химийн шинж: Гашуун бүйлсны үнэртэй шингэн хайлах температур-13.29°С, буцлах температур 25.65°С, ус болон нүүрст устөрөгчийн нэгдлүүдэд уусна. Шатамхай, дэлбэрэх бодис бөгөөд ууршилт нь 0.0002-0.005мг/л уусмалд үнэртэнэ. Хорон чанар: NCH нь амьсгалын ферментүүдийн хориг үүсгэх замаар эдийн амьсгалын хямрал үүсгэдэг. Энэ үед амьсгал гүнзгийрэх, даралт ихсэх, улмаар амьсгал зүрх судасны хурц дутагдал болон хүндрэнэ. Эдэд хүчилтөрөгчийн дутмагшил үүснэ. Эхний шатанд эсийн дегенерац өөрчлөлт төв мэдрэлийн тогтолцоонд илэрч, цус ягаардаг. Циант нэгдлүүд хүний биед роданы нэгдлүүд болон хувирч, бамгай булчирхайн шүүрлийн дутагдал үүсгэдэг.
Slide 12
Хурц хордлого: Толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, огих, чичрэх, түр зуур ухаан алдах, таталт өгөх, зүрх судасны хурц дутагдал үүсэх зэрэг шинж тэмдэг хордсон тунгаас хамаарч үүсэх бөгөөд гүнзгийрэх үед хүн нас барна. Эмгэг илрэл нь хэдхэн мөчийн дотор илэрдэг онцлогтой. Хүнд хэлбэрийн хордлогын үед гэнэт амьсгалын саажилт үүсч, улмаар зүрх зогсоно. Хордлого хөнгөн, дунд хэлбэрээр явагдах үед: 1. Эхний шатанд хоолой хорсох гашуун амтагдах, шүлб гоожих, хамар залгиур мэдээгүй болох, нүд улайх, булчин сулрах, гуйвах, ярихад хүнд болох, толгой эргэх, дух руу хүндрэх, толгой өвдөх, ходоод халуу оргих, огих, бөөлжих, гэдэс базлах зэрэг зовиур илрэнэ.
Slide 13
2. Амьсгаадалтын шатанд бүх бие сулрах, зүрх өвдөх, базлах, амьсгал цөөрч гүнзгийрэх, судасны цохилт удаашрах, амьсгаадах, хүүхэн хараа өргөсч, амьсгаадалт ихсэнэ. 3. Таталтын шатанд өвчтөн орчиндоо сонирхолгүй болж, амьсгаадалт улам нэмэгдэн, хүчтэй нумарсан таталтууд үргэлжилж, эрүү зуурч, хэлээ хазна. 4. Саажилт, бүтэлтийн шатанд ухаангүй болж, рефлексүүд унтран, мэдээгүй бие засах ба амьсгал өнгөц, цөөн жигд бус болж байснаа бүрэн зогсоно.
Slide 14
Архаг хордлого Арьс салстын цочроот үрэвсэл, толгой эргэх, бие сулрах, огих, дотор муухайрах, даралт ихсэх Амьсгалын замын хордлогын үед ханиалгах, хоолой сэрвэгнэх, сөөх, амьсгал давчдах Хоол боловсруулах замын үед ходоод гэдэс базлах, гүйлгэх, зэрэг шинжүүд давамгайлан илэрнэ. Циант нэгдлүүдийн архаг хордлогын үед чамархайгаар хатгуулах, бие сулрах, амархан ядрах, сульдах, толгой эргэх, хөлрөх, уур уцаартай болох, огих бөөлжих, аюулхайгаар өвдөх, гэдэс өвдөх, зүрх үе мөчөөр шархирах зэрэг зовиурууд илэрнэ.
Slide 15
Натрийн цианид /NaCN/ Калийн цианид /KCN/ Алт мөнгө ялгах, гальваны аргаар бүрэх, өнгөлөх, цэвэрлэх, толь, хэвлэх үйлдвэрийн ба фото зургийн технологит, эмнэлгийн ба ариутгал устгалын бодис гарган авахад хэрэглэнэ. Физикхимийн шинж: Өнгөгүй, тунгалаг, талст бодис. Натрийн цианид: хайлах температур 562°С, буцлах температур 1497°С, нягт 1.596г/см 3 , уурын даралт 0.76мм м. у. б /800°с/. Калийн цианид: хайлах температур 634.5°С, нягт 1,52г/см 3 , усанд уусах чадвар 71.6г/100мл (25°С), 122.8г/100мл (103°С). Этилийн ба метилийн спиртэд уусамтгай. Хоруу чанар нь цианы хүчилтэй адил.
Slide 16
Хордлогоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд: Хамгаалах хувцас нийлэг нягт эдэзр хийсэн бээлий, өмсөх. Хувийн ариун цэврийн хэм хэмжээг сахих, ажлын байранд хооллох ундлахыг хориглох Өдөр бүр витамин A, С нэмэлтээр хэрэглэж байх Ажлын байранд агаар сорох шүүгээг ажиллуулах. Бохирдсон хувцасыг 2%-ын содын уусмалд 2%-ийн FeSC^-ийг нэмсэн бэлдмэлд 2 цаг дэвтээж ариутгана. Үйлдвэрийн хаягдалыг тогтоосон журмын дагуу саармагжуулж үр дүнд хяналт тавих. Гар ариутгах уусмалын найрлага нь цианы хүчлийн үед гар ариутгахтай ижил байна.
Slide 17
Калийн дицианид/K(CN) 2 / Гальваны аргаар металл гадаргууг алтдах технологит ашиглана. Физик шинж: Өнгөгүй, талст бодис. Нягт нь 3.45г/см. Усанд уусах чадвар 14г/100мл. Хордуулах үйлчлэл нь арьсны харшилт ба үрэвсэлт шархлаа үүсгэх онцлогтой Цианамид /CN(NH 3 ) 2 /: Хөвөнгийн тариаланба хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хэрэглэнэ. Физик химийн шинж: Өнгөгүй, талст бодис. Агаарт амархан тархана. Хайлах температур 46°С, ус, спирт, эфирт сайн уусна. Огцом хүчтэй халаавал димер буюу дициандиамидийн хэлбэрт шилжинэ.
Slide 18
Илрэх шинжүүд: Толгой өвдөх, толгой эргэх, амьсгалахад төвөгтэй болох, нүүр, хүзүү, цээжний арьс улайх зэрэг шинжүүд илэрнэ. Архи уусан тохиолдолд цианамидад улам мэдрэг болно. Арьсанд дуссан тохиолдолд арьс улайж гуужина. Арьсны үрэвсэл, намирс, нүдний гэмтэл, түлэгдэл тохиолдоно. Кальцийн цианид /Ca(CN)/: Кальцийн цианид /Ca(CN)/ Хөвөнгийн тариаланд азотын бордоо болгон хэрэглэнэ. Мөн металл ширгээх технологит хэрэглэнэ. Физик химийн шинж: Цагаан ба цагаан саарал өнгөтэй, нунтаг бодис. Нягт нь 2.3г/см 3 , усанд уусах чадвар 2.5г/100мл. (25°С) удаан хадгалах явцад бусад бодис ба агаар дах нэгдлүүд, устай урвалд орж, илүү хүчтэй циант нэгдлүүдийг үүсгэх магадлалтай.
Slide 19
Хордлогын шинжүүд: Кальцийн цианид үйлчилгээ нь богино хугацаатай үргэлжлэх ба спирт, глутатион, дегидраз, дегидрогеназ ферментийн идэвхжилтэнд хориг үүсгэнэ. Үүний улмаас амьсгал, судас хөдөлгөгч төвийн хямрал үүсэх ба энэ нь дотоод шүүрлийн ба бодисын үндсэн солипцооны идэвхжпийг бууруулж, мэдрэлийн сульдааны шинжээр илэрнэ. Цианид кальци нь бие махбодод хуримтлагдах чадвартай.
Slide 20
Хурц хордлого: Нүүр, хүзүү, цээжин биеийн улайлт, хаван зарим тохиолдолд тууралт илэрнэ. Амны хөндий, залгиур, нүдний салст улайж, үрэвсэнэ. Ихэнх тохиолдолд даарах чичрэх шинжүүд гарна. Амьсгал хурдасч, гүнзгийрэн ханиалгана. Пульс түргэн даралт бага байна. Зүрх дэлсэх, айх түгших шинжүүд илэрнэ. Эдгээр шинжүүд 1-1.5 цагийн дараа ор мөргүй арилах авч цаашдаа мэдрэлийн тогтолцооны органик өөрчлөлт үлдэнэ. Үүнд: Полимеэлит, голомтот миелит, саажилтын шинжүүд хамаарна. Архи уусан тохиолдод хордлогын шинжүүд гүнзгийрнэ. Хүнд үхлийн тун 40- 50г байна
Slide 21
Архаг хордлогын шинж: Цианамид кальцийн орчинд 5 хүртэл жил ажилласан хүмүүст толгой өвдөх, толгой эргэх, амархан ядрах, бие сулрах, хоолонд дургүй болох, нойргүйтэх, хөлрөх, гэдэс ходоодны хямрал элбэг ажиглагдана. Мөн буйлнаас цус гарах, царай цонхийх, арьс хуурайших, цочромтгой болох, булчин үе мөчөөр янгинах шинжүүд гарна. Хамар ам, залгиурын салст цочирсноос нус гоожих, фарингит, трахеит, бронхитын шинжүүд удаан хугацаагаар үргэлжлэнэ. Уушгины архаг өвчнүүд хурцдах хандлагатай. Архинд хэт мэдрэмтгий болно.
Slide 22
Цианийн хайлш /Хар цианид/ Металл боловсруулалтын технологи болон үет хөлтөн хортон, шавж устгалд хэрэглэнэ. Физик химийн шинж; Бор саарал өнгөтэй, гашуун бүйлсний үнэртэй, хатуу бодис. Норж дэвтсэн буюу усанд хийсэн нөхцөлд HCN үүсгэнэ. Энэ бодисын найрлаганд 42-47% нь NaCN, 50% нь СаО, СаС1 2 , СаС 2 зэрэг бодис агуулагдана. Хордлогын шинж; Хордлогын шинжүүд нь HCN-тэй төстэй, маш хортой бодис юм. Хурц хордлогын үед толгой өвдөх, эргэх, огих бөөлжих, зүрх судасны хямрал үүсгэх, татах, ухаан алдах зэрэг шинж илэрч улмаар амьсгал зогссоноос үхэж болно. Архаг хордлогын үед хоолны дуршилгүй болох, аюулхай ба баруун сүвээгээр өвдөх, шүд хорхойтох, амьсгалын дээд замын улайлт, гуурсан хоолойн үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл, зүрхний булчингийн тэжээллэг алдагдах судасны нэвчимхий чанар ихсэх, бодисийн үндсэн солилцоо түргэсэх неврит, радикулит, бөөрний үйл ажиллагааны хямрал үүсэх, бамгай, бэлгийн дааврын дутмагшил гарах зэрэг эмгэг өөрчлөлтүүд илэрнэ.
Slide 23
Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags
Categories
General
Download
Download Slideshow
Get the original presentation file
Quick Actions
Embed
Share
Save
Print
Full
Report
Statistics
Views
0
Slides
23
Age
80 days
Related Slideshows
22
Pray For The Peace Of Jerusalem and You Will Prosper
RodolfoMoralesMarcuc
41 views
26
Don_t_Waste_Your_Life_God.....powerpoint
chalobrido8
45 views
31
VILLASUR_FACTORS_TO_CONSIDER_IN_PLATING_SALAD_10-13.pdf
JaiJai148317
40 views
14
Fertility awareness methods for women in the society
Isaiah47
38 views
35
Chapter 5 Arithmetic Functions Computer Organisation and Architecture
RitikSharma297999
37 views
5
syakira bhasa inggris (1) (1).pptx.......
ourcommunity56
39 views
View More in This Category
Embed Slideshow
Dimensions
Width (px)
Height (px)
Start Page
Which slide to start from (1-23)
Options
Auto-play slides
Show controls
Embed Code
Copy Code
Share Slideshow
Share on Social Media
Share on Facebook
Share on Twitter
Share on LinkedIn
Share via Email
Or copy link
Copy
Report Content
Reason for reporting
*
Select a reason...
Inappropriate content
Copyright violation
Spam or misleading
Offensive or hateful
Privacy violation
Other
Slide number
Leave blank if it applies to the entire slideshow
Additional details
*
Help us understand the problem better