SlidePub
Home
Categories
Login
Register
Home
General
Хор судлалын хими №8.pptx...............
Хор судлалын хими №8.pptx...............
ssuserb994bc
0 views
22 slides
Sep 28, 2025
Slide
1
of 22
Previous
Next
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
About This Presentation
.
Size:
105.81 KB
Language:
none
Added:
Sep 28, 2025
Slides:
22 pages
Slide Content
Slide 1
Хор судлалын хими Багш: З.Дашзэвэг/магистр/ Р.Сэвжид / магистр/ Лекц №8
Slide 2
МЕТИЛИЙН СПИРТ
Slide 3
Метилийн спирт/СН 3 ОН/ Метилийн спирт /модны спирт буюу метанол/ СН 3 ОН-өнгөгүй этилийн спирттэй адил үнэртэй шингэн. Буцлах температур 64.7°С. Уусан тохиолдолд хордлого үүсгэнэ. Үхлийн тун 30-100 г. Метилийн спирт согтууруулах үйлчилгээтэй, түүний исэлдэлтийн дүнд биед шоргоолжны альдегид, шоргоолжны хүчил үүсч ацидоз үүсгэн исэлдэх процессыг саатуулна. Өндөр тунгаар согтоох ба шууд шокийн байдал, судасны хурц дутагдалд орж үхэлд хүргэнэ. Ихэнхдээ согтолтын дараа 1-2 хоног хүртэл биеийн байдал сайжирч байснаа толгой өвдөх, тайван бус, ходоод өвдөх, хараа муудах, хөхрөх, булчин сулрах, хүүхэн хараа өргөсөх, хараагүй болох шинж илэрч улмаар шокийн байдалд шилжинэ.
Slide 4
Төв мэдрэлийн тогтолцооны ззрангуйлал, судасны дутагдлаас өвчтөн нас бардаг. Нааштай тохиолдолд 2-3 хоногоос өвчтөн сэхэх боловч нүдний харааны дискийн тэжээлгүйдлийн улмаас сохорно. Шээсэнд шоргоолжны хүчил тодорхойлж, клиник шинжийг үндэслэн оношлоно. Физик шинж: Исэлдэх урвалаар эхлээд формальдегид, шоргоолжны хүчил, цууны хүчил болно. Агаарын холимогт 3,5% шатна. Найрлагадаа ихэвчлэн 0,001% дээш альдегид 0,02% дээш ацетон, 0,012% аминууд зэрэг нэгдлүүдыг агуулна. Анхны тусламж: Ходоод угаах, бөөлжүүлэх, идэвхжүүлсэн нүүрсус уулгах арга хэмжээг авна.
Slide 5
Хоргүйжүүлгэх эмчилгээ: 1. Амилнитрит, Пропилнитрит 0.5 мл ампулаар амьсгалахад зориулсан ампулыг хагалж хөвөнд шингээн амьсгалуулна. 2. Метилийн хөх + глюкоз хромсомоны уусмал 1% метилин хөхийн уусмал, 25%-ийн глюкозын уусмалыг хольж аажим тарина. Таталт намдахгүй үед 10-15 минутын дараа хромсомоныг хагас тунгаар, тиосульфат натрийг бүтэн тунгаар давтан хийнэ.
Slide 6
Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Эмчилгээг нарийн мэргэжилийн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хийнэ. Биеэс метилийн спиртийг зайлуулах түүнийг исэлдэх, а_идозтой тэмцэх зорилготой. Амаар уусан тохиолдолд угаах (цэвэр ус ба содын уусмалаар) магнийн болон бусад давсан туулга уулгах судсаар 5%-ын содын уусмал, хүчил шүлтийн тэнцвэрийн хямрал засах, 5%-500 мл глюкозын уусмал 30 мин тутам 5% содын уусмал уулгах 15г байж болно. Хүндэрсэн үед 0,75г/кг этилийн спирт цаашид 4 цаг тутамд 0,5 г/кг бодож уулгана.
Slide 7
Эфферент эмчилгээ: Гемодиализ, перитонельдиализ. Урьдчилан сэргийлэх: Метилийн спирт нь маш хүчтэй хор учир -үүний сав баглаа дээр аюултай хорын тэмдэг наах. Метилийн спиртийн ахуйн ба хүнсний зориулалтаар ашиглах явдлыг таслан зогсоох. Метилийн спирт үйлдвэрлэлд хөдөлмөр хамгааллын аюулгүйн ажиллагааны дүрмийг мөрдөн хэвшүүлэх. Ажлын байрны агааржуулалтыг хянах. Синилийн хүчлийн уурын концентраци, бие махбодийн онцлогоос шалтгаалан хордлогыг хөнгөн, дунд, хүнд гурван зэрэг хуваан үздэг.
Slide 8
ЭТИЛЕНГЛИКОЛЬ
Slide 9
Этиленгликоль /С 2 Н 4 (ОН) 2 / Этилэнеликоль нисэх онгоц, автомашинд зориулсан хөлдөлтөд тэсвэртэй шингэн бөгөөд, антифриз үйлдвэрлэхэд хэрэглэнэ. Мөн органик уусгагч хийх, лак, нэхмэлийн үйлдвэрлэлд ашиглана. Этилен хлоргидринийг нүүрс хүчлийн давсаар үйлчлэх болон дихлорэтанаас ялгах замаар гарган авдаг. Химийн шинж: Этиленгликоль нь нэг атомт спиртийн бүхий шинжийг тод агуулсан байдаг. Хүчилтэй урвалд орж, эфир үүсгэнэ. Галлойдгидрин, металлуудтай (К, Na) гликолят үүсгэнэ. Усгүйжсэн тохиолдолд цууны агьдегид болж хувирна.
Slide 10
Яаралтай тусламж, эмчилгээний зарчим: Зүрх судасны хямралын үед зүрх судас дэмжих эмчилгээ (кордиамин, кофейн г. м) 10%-10 мл глюконат буюу кальцийн хлорид судсаар, глюкоз 5%-ийн 500 мл аскарбины хүчил 5% 5-1 Омл глюкоз новокайны холимог (5%-ийн 500мл глюкоз, 2% 25мл новокайн), полиглюкин, гемодез, эуфиллин 2,4%-10мл, 80-120 мг фуреамид, 50-100 мг преднизолон эсвэл 100-200 мг гидрокортизан. 6% 2-4мл тиаминбромид, 5% 2-4 мл пиридоксин гидрохлорид хэрэглэж болно. Сэтгэц хөдөлгөөний хямрал үүсвэл 25% 10 мл сульфат магнийн уусмал өгч эмчилгээг нарийн мэргэжпийн эмнэлэгт үргэлжлүүлж, ходоод угаах, гэдэсний лаваж хийхийн дээр этилийн спиртээр антидот эмчилгээг үргэлжлүүлэх (1,5-2 г/кг хоногт) хэрэгтэй. Кальцийн глюконат, кальцийн хлорид, 4%-гидрокорбанат натри хэрэглэж болно.
Slide 11
Эфферент эмчилгээ: Хордлогын үед гемодиализ, перитонель диализ, гемосорбц, ультрафильтраци. Ком үүссэн тохиолдолд краниоцеребраль гипотерми, люмгаль пункц (10-15 мл нугаснаас шингэн авах), альбумин, пирацетан, стеройд гормонууд, цитохром хүчилтөрөгчөгөх зэрэг эмчилгээг сэхээний ба эрчимт эмчилгээний заалтаар үргэлжпүүлнэ. ЭТИЛИЙН СПИРТ /С 2 Н 5 ОН/: Бие махбодын бодисын солилцооны явцад үүсдэг бодис бөгөөд хүний биед бага тунгаар 0,2-0,8 г/кг байгаа үед хүний сэтгэл тайвшрах, сэргэх бага зэрэг хөөрөл, орчиндоо харьцаа сайжрах психофизиологын ба биет хөдөлгөөний хурд, урвал түргэсэх /анхаарал төвлөрөл, мэдрэмж сайжрах/ зэрэг өөрчлөлт гардаг.
Slide 12
Эдгээр өөрчлөлтүүд хэт тод урт хугацаагаар илэрч байгаа тохиолдолд уул хүн архины хамааралтай болох магадлал өндөр, архинд өртөмхий эмзэг бүлэгт багтаж байна гэж үздэг. Цусанд байх этилийн спиртийн хэмжээ нь хүйсийн онцлог болон, биеийн жин, архины тун, хэмжээ, хүний бодисын солилцооны болон ферментийн тогтолцооны генийн байгууламж, удамшлын онцлог зэргээс шууд хамаарна. Хордлогын үед илрэх шинж тэмдэг: Зүрх судасны тогтолцоо: Этилийн спиртийн өндөр тунгаар хордсон үед цусны улаан хагарах, зүрх судасны хурц дутагдал, зүрх зогсох зэрэг хямрал гарна. Мэдрэл тогтолцоо: Этилийн спирт нь мэдрэлын тогтолцоонд ГАМК (гамма-амин тосны хүчил) үйлчлэл үүсгэдэг. Глютомат (ММДА) ба дофамины хүлээн авагчуудаар дамжуулан үйлчилнэ. Архины мутац үүсгэх нөлөө: Этилийн спирт нь өндөр тунгаар үйлчилсэн үед хавдар үүсгэх нөлөөтэй.
Slide 13
Ходоод гэдэсний замын эмгэг нь архины хордлогын салшгүй хэсэг химийн бодисын эмнэлзүйн хор судлал байдаг. Энэ нь цочмог хэлбэрийн өвдөлт, ходоод гэдэсний хямрал беөлжилт, суулгалт) зэргээр илэрдэг бөгөөд энэ нь ходоод гэдэсний замын журц үрэвсэлтэй холбоотой. Ялангуяа архинд донтох өвчтэй хүмүүст энэ аврчлөлт илүү тод байдаг. Суулгах хам шинж нь лактоза ба ферментийн хурц дутагдал ба нарийн гэдсэнд явагдах ус давсны солилцооны хямралаас үүдэлтэй.
Slide 14
Этилийн спирт (дарсны спирт, этанол, архи) нь мансууруулах бодисын ангилалд багтана. Харьцангуй өндөр тунгаар хордсон тохиолдолд усгүйжилт болон эсийн сийвэнгийн ээдэлт үүсгэнэ. Этилийн спирт ам, хоол боловсруулах эрхтэний салст бүрхэвчийг аргаах үйлчилгээ үзүүлж, ходоодны шүүс ялгаралтыг зогсоон, ходоодны шүүсний найрлага дах пепсиний хэмжээг багасгах, зүрхний хэмнэл, судасны агшилт, шээс ялгарах болон элэгний үйл ажиллагаанд нөлөө үзүүлдэг хортой бодис. Этилийн спирт буюу архинд хамгийн мэдрэг эрхтэн бол төв мэдрэлийн тогтолцоо билээ. Түүний үйлчлэл дор тархины хориглох үйл ажиллагаа хямардаг. Оросын эрдэмтэн И.П.Павлов архийг сэргээх бус дарангуйлах үйлчлэлтэй гэж дүгнэсэн байдаг.
Slide 15
Архаг хордлогын үед кумуляци (хуримтлагдах), сенсиблизаци (мэдрэгжих), дасах үзэгдэл үүсдэг. Удаан үйлчилгээтэй хоронд хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, иприт, люзит, зарин, зоман зэрэг нь хүний бие махбодод хуримтлагдсаар, тухайн хор бие махбодод бага тунгаар дахин үйлчлэхэд хүчтэй Хурц хордлогын шинж өгдөг. Хортой нэгдлүүд биеийн био бүтцүүдтэй харилцан үйлчилсэний дүнд ихэнх хэсэг нь хоргүйжиж, саармагжих боловч заримдаа эдгээр харилцан үйлчлэлийн үр дүнд илүү хортой үйлчлэл бүхий бодис үүсэх нь бий.
Slide 16
Архины үйлчлэлээр сэтгэцийн хямрал үүсэх бөгөөд ялангуяа оюуны хөдөлмөрийн чадвар эрс доройтно. Үүний дараа тулгуур-хөдөлгөөний эрхтэний ба тэнцвэрийн төвийн үйл ажиллагааны хямрал үүссэнээс булчингийн сулрал ба хөдөлгөөний оновчтой, итгэлтэй байдал алдагдана. Архины өндөр тунгаар хордсон тохиолдолд төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт нь ихэнхдээ сэтгэхүйн хямрал, рефлекс буурах, хөндлөн судалт булчингийн сулрал үүсч өөрөөр хэлбэл архины наркозын үйлчлэл илэрнэ. Архи нь хүний биед ороод 1-1.5 цагийн дараа тун нь дээд цэгтээ хүрэх ба 2 цагийн дараа буурч эхэлдэг. Спиртийн 90 орчим хувь нь элгэнд исэлдэн, ангижрах бөгөөд үлдсэн хувь нь хөлс, шээс, амьсгалаар ялгардаг. Архины хордлогын хүнд хөнгөн нь юуны түрүүнд уусан спиртийн тун хэмжээнээс хамаарна. Клиник туршилтын дүнгээс үзэхэд 0.5-1% тун нь хөнгөн, 1-2% дунд, 2.5-3% хүнд хэлбэрийн хордлого үүсгэдэг нь батлагджээ.
Slide 17
Үүнээс өндөр буюу 6%-аас дээш тунгаар хордсон тохиолдолд ихэвчлэн үхэлд хүргэнэ. Архины тун болон хордлогын зэрэглэл нь шууд хамааралтай байдаг бөгөөд үүнд тухайн хүний бие махбодын онцлог чухал нөлөөтэй. Тархины гэмтэл, сэтгэцийн болон дотор эрхтэний /элэг, нойр булчирхай, ходоод гэдэсний ба бөөрний/ архаг өвчин зэрэг нь хордлогын тавиланд муугаар нөлөөлөх хүчин зүйл болдог. Архины хордлогын үед гадна орчны нөлөө ялангуяа температурын эрс эерчлөлт, хэт халалт муу нөлөөтэй.
Slide 18
Архины хордлогын үед илрэх дараагийн шинж нь захын мэдрэлийн нейропати юм. Нейропати нь одоо болж байгаа зүйлийн санамж ой муудах уймраа болох шинжээр илэрнэ. Нейропати нь өнгөрсөн зүйлийг мартах «Ретроград амнези»-тай хавсарсан тохиолдол байх бөгөөд үүнийг корсакын хам шинж хэмээн нэрлэнэ. Тархины холтослог давхрааны бодит өөрчлөлтийн шинж нь заримдаа солиорол, дэмийрэл, хий үзэгдлийн шинжүүд хавсран илрэх байдлаар тохиолдоно. Верникс энцефелеопатийн хэлбэр нь харьцангуй ховор тохиолдох бөгөөд энэ үед халуурах (39-40°С), ухаан самуурах, солиорох, дэмийрэх, хий үзэгдлийн ба нүдний хөдөлгөөний хямралаар илэрнэ.
Slide 19
Донтолтын үеийн эмчилгээ: Архины эмчилгээний үндсэн зарчим нь өвчтөн өөрөө энэ өвчнөөс ангижирахыг хүсэх явдал юм. Эмчилгээг аль болохуйц эрт шатанд эхэлж чадвал төдий чинээ үр дүнтэй. Эмчилгээ нь эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах, дотор, мэдрэл, наркологийн нарийн мэргэжлийн эмч нарын тал талын оролцогчид тулгуурлан явагдах ба сэтгэл зүйг болон суггестив эмчилгээ үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн бус, парамедцина, альтернатив анагаах ухааны төлөөлөгч нар хүртэл оролцдог билээ.
Slide 20
Эмчилгээнийчиглэлньэмийн,сэтгэлзаслын,нийгмийнэрүүлжүүлэлтийн гэсэн 3 чиглэлтэй байна. Эмчилгээ эхлэхэд дараах асуудал дээр эмч өвчтөн нар харилцан тохиролцож, хамтын шийдвэр гаргасан байх шаардлагатай. Үүнд: Өвчтөн өөрөө сайн дураар эмчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн Эмчилгээг бүх талаар нэгэн зэрэг эхлэх Хүн бүрт тохирсон эмчилгээний өвөрмөц төлөвлөлт Архинаас бүрэн татгалзах
Slide 21
Архинд донтолтыг бууруулах зорилгоор архинд донтолт ба эплепсийн гаралтай уналт таталтын механизм адилхан учир уналт таталтын эсрэг эмүүдийг өвөрмөц аргаар хэрэглэх нь зүйтэй. Мөн сэтгэл ханамж ба архинд донтох үзэгдлийн үеийн нейромедиаторын түвшингийн харьцаа тодорхой хамааралтайг харгалзан антидепрессантуудыг эмчилгээнд хэрэглэнэ. Амин хүчлүүд (глицин), нейролетик бэлдмэлүүд нь тархины үйл ажиллагааг тогтворжуулах суурь эмчилгээ болдог. Архины хордлогын үед зүрх судасны хурц хямралууд үүсдэг тул зүрхний хэмийг тогтворжуулах, зүрхний ажиллагааг дэмжих эмүүдийг өргөн хэрэглэх шаардлагатай. Ходоод гэдэсний замын өвчнийг илааршуулахын тул стандартын дагуух эмчилгээг хийнэ.
Slide 22
Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags
Categories
General
Download
Download Slideshow
Get the original presentation file
Quick Actions
Embed
Share
Save
Print
Full
Report
Statistics
Views
0
Slides
22
Age
86 days
Related Slideshows
22
Pray For The Peace Of Jerusalem and You Will Prosper
RodolfoMoralesMarcuc
45 views
26
Don_t_Waste_Your_Life_God.....powerpoint
chalobrido8
52 views
31
VILLASUR_FACTORS_TO_CONSIDER_IN_PLATING_SALAD_10-13.pdf
JaiJai148317
44 views
14
Fertility awareness methods for women in the society
Isaiah47
43 views
35
Chapter 5 Arithmetic Functions Computer Organisation and Architecture
RitikSharma297999
43 views
5
syakira bhasa inggris (1) (1).pptx.......
ourcommunity56
42 views
View More in This Category
Embed Slideshow
Dimensions
Width (px)
Height (px)
Start Page
Which slide to start from (1-22)
Options
Auto-play slides
Show controls
Embed Code
Copy Code
Share Slideshow
Share on Social Media
Share on Facebook
Share on Twitter
Share on LinkedIn
Share via Email
Or copy link
Copy
Report Content
Reason for reporting
*
Select a reason...
Inappropriate content
Copyright violation
Spam or misleading
Offensive or hateful
Privacy violation
Other
Slide number
Leave blank if it applies to the entire slideshow
Additional details
*
Help us understand the problem better