Business law, often called commercial law, is the body of rules, regulations, and legal

dashkae 9 views 14 slides Sep 07, 2025
Slide 1
Slide 1 of 14
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14

About This Presentation

Business law, often called commercial law, is the body of rules, regulations, and legal principles that govern how businesses are formed, operate, and interact with others. Its main purpose is to create a stable legal environment where businesses can trade fairly, resolve conflicts, and grow while p...


Slide Content

Хүний эрхэд суурилан хөгжих хандлага Хүний эрхэд суурилсан хандлага гэж юу вэ ?

“ Хүний эрхэд суурилсан хандлага , арга зүй бол хэм хэмжээ нь олон улсын хүний эрхийн стандартад суурилж , үйл ажиллагаа нь хүний эрхийг хөхүүлэн дэмжиж , хамгаалахад чиглэдэг хүний хөгжлийн үйл явцын үзэл баримтлалын хүрээ юм ” гэж зарим баримт бичигт тодорхойлсон байна .

Сүүлийн   жилүүдэд   хүний эрхэд суурилсан хөгжих хандлага   чухалд тооцогдон   тавигдах болсон . . Харин   эдгээр хандлагуудын нэгэн хязгаарлагдмал тал бол уг хандлагууд нь олонх тохиолдолд ядуу хүмүүсийн хэрэгцээ , шаардлагыг үл мэдрэх эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлдэг . Энэ нь ядуурлыг тогтвортойгоор бууруулахад   дутагдаж ирсэн хэрэгцээнд-суурилсан буюу үйлчилгээ-хүргэх хандлагууд хүлээн зөвшөөрөгдөж , чухалчлагдах болсны үр дүн юм .

Нэгдсэн Үндэсний Байгууллага 1997 онд танилцуулсан НҮБ- ын Шинэчлэлтийн хөтөлбөрийн хэсэг болгон НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс НҮБ- ын тогтолцооны бүхий л байгууллага , салбарууд үйл ажиллагаа , хөтөлбөрүүддээ хүний эрхийн үзэл баримтлалыг үйл хэрэг болгон ажиллахыг уриалсан байна .

Хүний эрхэд суурилсан хандлагын   үнэт зүйлс : Өнөөгийн   дэлхийн   дэг   журмын   хувьд   хөгжлийн   хамгийн   гол   оролцогч   болох Нэгдсэн үндэсний   байгууллага  (НҮБ)  нь   аюулгүй байдал , хөгжил , хүний эрх мөн хүрээлэн буй орчин   гэх   дөрвөн   үнэт   зүйлсийг   эрхэмлэдэг . Эдгээрээс   хүрээлэн буй орчны доройтол хөгжлийн томоохон саад бэрхшээл болсон тул байгаль орчны асуудлыг онцгойлон анхаарах болжээ . 

Хүний эрхэд суурилсан хандлага Энгийнээр хэлбэл , олон улсын хүний эрхийн хэм хэмжээ , стандарт , зарчмуудыг хөгжлийн бүхий л үйл явц   бодлогод нийцүүлэх явдал юм . Өөрөөр   төр , түүний байгууллагуудад хүний эрхийг хүндэтгэх , хангах , хамгаалах , хувь хүмүүс болон нийгмийн бүлгүүд эрхийнхээ төлөө тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлагын тухай өргөн цар хүрээтэй ойлголт төлөвшүүлэх явдал юм . 

Эрхэд суурилсан хандлагад холбогдох зарчмуудаас : -   Харилцан хамааралтай , уялдаатай байх -   Аливаа нэг эрхийг хангах нь   бусад эрхээсээ хэсэгчлэн буюу бүхэлдээ хамаардаг . -   Оролцоог хангах , тэгш хамруулах -  Хүн бүр эрх , эрх чөлөөгөө эдлэх замаар иргэний , нийгэм , эдийн засгийн , улс төрийн болон соёлын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах , чөлөөтэй , идэвхтэй , утга учиртай оролцох эрхтэй . -  Гэгээрэл -  Үүний зорилго нь хүмүүст өөрсдийн амьдралыг өөрчлөх , амьдарч буй нийгмээ шинэчлэх , хувь заяагаа мэдэх боломж , хүч чадлыг өгөхөд оршино .  - Эрх зүйт ёсыг дээдлэх , хариуцлагатай байх -    Эрхэд суурилан хөгжих хандлага нь “ эрх эдлэгч ”, “ үүрэг хүлээгч ” нарыг уялдуулан үзэх замаар хөгжлийн үйл явц дахь хариуцлагын түвшинг нэмэгдүүлж , үүрэг хүлээгчдийн хариуцлагаа биелүүлэх бололцоог дээшлүүлдэг .

Хүний эрхэд суурилсан хандлагын шинжүүд : Хөгжлийн бодлого , хөтөлбөрийг хүний эрхийг хангахад чиглэсэн байхаар боловсруулдаг ;  Олон улсын хүний эрхийн зарчим гэрээ , конвенцийн хэм хэмжээ нь бүх салбарын хөгжлийн хамтын ажиллагаа , хөтөлбөр болон тэдгээрийн бүхий л үе шатад удирдах зарчим нь болдог ;  Эрх-эдлэгчид , тэдний эрх , үүрэг-хүлээгчид , тэдний үүрэг хариуцлагыг тодорхойлох бөгөөд эрх эдлэгчдийг эрхээ шаардах , үүрэг хүлээгчдийг үүрэг хариуцлагаа биелүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлдэг ; 

Хүний эрх ба хүний хөгжил : Хүний эрх нь хүн бүрийг улс төрийн , эдийн засгийн , эрхзүйн болон бусад бүх хэлбэрийн хүчирхийлэл , халдлага түрэмгийлэл , ялгаварлан гадуурхалтаас хамгаалахад чиглэсэн олон улсын ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц юм .

Хүний эрх ба хөгжлийн хоорондын харилцан хамаарлыг 1970-д оноос анх авч үзэх болжээ . Энэ нь эхэн үедээ улс хоорондын хөгжлийн туслалцааны шалгуур үзүүлэлт , түүнийг үргэлжлүүлэн олгох тухай асуудлаар яригдаж эхэлсэн . Өөрөөр хэлбэл , олонх донор орнуудын зүгээс хөгжиж буй орнуудад үзүүлэх тусламж , дэмжлэгээ үргэлжлүүлэх   болон татгалзах гол шалгуур нь хүний эрхийн хувьд гарсан ахиц дэвшил нь   байжээ . Энэ үеийн нэгэн гол ололт бол хөгжлийн төвд хүнийг тавьж үзэх болсон явдал гэж үздэг байна .

Хөгжих эрх : Хөгжих эрхийн тухай үзэл санаа нь зөвхөн өнөө үе төдийгүй хойч үеийнхэнд ч эрхээ эдлэх , хөгжих бололцоо байх ёстой гэдэгт үндэслэдэг . Хүний хөгжлийн гол үзэл санаа   нь хувь чадвартай , бололцоотой байснаар эрхээ эдэлж , цаашид хөгжинө гэдэгт үндэслэдэг бол хөгжих эрх нь тэрхүү чадвар бололцоо нь зөвхөн хувь хүний биш , харин бүлгийн , нийтийн эрхээ эдлэх үндэс суурь болох ёстой гэсэн байдлаар хандаж тайлбарладаг . 

Хүний   хөгжлийн   илтгэлийг   санаачлагч Махбуб   ул   Хаак :  “ Хөгжил гэдэг хамгийн энгийнээр хэлбэл , сонголт хийх бололцоог нэмэгдүүлэх явдал юм ”

ЭРХ, ХЭРЭГЦЭЭ ХОЁРЫН ЯЛГАА Эрх нь хэрэгцээнээс ялгаатай . Хэрэгцээ бол санаачлага бөгөөд хууль ёсны байж болох ч төрийн үүрэгтэй холбогдох , баталгаажих шаардлагагүй байдаг бол эрх нь төрийн үүрэгтэй холбогдож , баталгааждаг . Эрх нь “ орших ”, хэрэгцээ нь “ байх ”- тай холбогддог байна .

Бэлтгэсэн :  B210580150 О. Дашням   B210580217 Д. Сэндэр B210580225 Г. Энхчимэг
Tags