Hunii erkh tailan setguul_2024_3 sar 0700

AmarjargalL1 13 views 68 slides Mar 07, 2025
Slide 1
Slide 1 of 68
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20
Slide 21
21
Slide 22
22
Slide 23
23
Slide 24
24
Slide 25
25
Slide 26
26
Slide 27
27
Slide 28
28
Slide 29
29
Slide 30
30
Slide 31
31
Slide 32
32
Slide 33
33
Slide 34
34
Slide 35
35
Slide 36
36
Slide 37
37
Slide 38
38
Slide 39
39
Slide 40
40
Slide 41
41
Slide 42
42
Slide 43
43
Slide 44
44
Slide 45
45
Slide 46
46
Slide 47
47
Slide 48
48
Slide 49
49
Slide 50
50
Slide 51
51
Slide 52
52
Slide 53
53
Slide 54
54
Slide 55
55
Slide 56
56
Slide 57
57
Slide 58
58
Slide 59
59
Slide 60
60
Slide 61
61
Slide 62
62
Slide 63
63
Slide 64
64
Slide 65
65
Slide 66
66
Slide 67
67
Slide 68
68

About This Presentation

Хүний эрхийн үндэсний комисс


Slide Content

12
ХҮНИЙ ЭРХИЙН
ТАЛААРХ ХУУЛЬ
ТОГТООМЖ, БОДЛОГЫГ
БОЛОВСРОНГУЙ
БОЛГОХОД ЧИГЛЭСЭН
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХҮНИЙ ЭРХИЙН ТАЛААРХ
ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГЫГ
БОЛОВСРОНГУЙ БОЛГОХОД
ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ
ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙГ
ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА
ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА
ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ, ХЯНАЛТ
ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ АЖИЛЛАГАА
ОРОН НУТАГ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА
АГУУЛГА
1БҮЛЭГ
БҮЛЭГ 5.БҮЛЭГ 1.
БҮЛЭГ 6.
БҮЛЭГ 7.
БҮЛЭГ 8.
БҮЛЭГ 3.
БҮЛЭГ 4.
ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААР
ЗОХИОН БАЙГУУЛСАН БОДЛОГЫН
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГАА
БҮЛЭГ 2.
Хүний эрх, эрх чөлөөний
байдлын “БАРОМЕТР”
23 дахь илтгэлийг
танилцуулав
Хууль сахиулах
ажиллагаанд
жендэрийн эрх тэгш
байдлыг нэмэгдүүлнэ
“Хүний эрхийг хангах
үндэсний хөтөлбөр
II”-ийн төслийг
боловсруулав
2
87
99
102
106
124
30
70
73
8
Хурдан морины
уралдаанч хүүхдийн
эрхийн асуудлаар
мониторинг хийлээ
Хүний эрхийн
боловсрол
насан туршийн
боловсрол
Хүний эрхийг
хамгаалагчдыг
“ХАМГААЛДАГ”
боллоо
Хүний хувийн
мэдээлэл
хамгаалах
асуудлаар хяналт
шалгалт хийлээ
“Технологи ба
хүний эрхийн
сүлжээ”-г
байгуулав
НҮБ-ын Хүний
эрхийг хамгаалах
тогтолцооны
байгууллагуудтай
хамтран ажиллав
Аймгуудын хүний
эрх, эрх чөлөөний
төлөв байдалд
дүн шинжилгээ
хийж танилцууллаа

1716
Үндсэн хуулийн цэцийн тухай хууль
болон Үндсэн хуулийн цэцэд маргаан
хянан шийдвэрлэх тухай хуулийн
төсөл
Цагдаагийн албаны тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл
Монгол Улсын иргэн гадаадад хувийн
хэргээр зорчих, цагаачлах тухай хуульд
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
ХУУЛИЙН
ТӨСЛҮҮД
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТӨСЛИЙГ
БОЛОВСРУУЛАХДАА ХҮНИЙ
ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БАЙХ
ЧИГЛЭЛД САНАЛ БОЛОВСРУУЛЖ
ХҮРГҮҮЛЛЭЭ
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай
холбогдсон хууль тогтоомжийг
боловсронгуй болгох хүрээнд 37
хууль, тогтоомжийн төсөлд 175 саналыг
боловсруулж, холбогдох байгууллага,
албан тушаалтанд хүргүүлэв.
Хүний эрхийн багц хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөлд санал хүргүүлсэн ба тухайлбал,
Эрүүгийн хуулийн 13.13 дүгээр зүйлийн
1 дэх хэсэг “Албадан хөдөлмөрлүүлэх”,
13.14 дүгээр зүйл “Худал мэдээлэл
тараах”, мөн хүүхдийг садар самуунд
ашиглах зуучлах, санал болгох гэмт
хэргийн шинжийг нэмэх, хүүхдийг
зэвсэгт мөргөлдөөнд ашиглах, зуучлах,
санал болгох гэмт хэргийн санкцид
нэмэлт оруулах саналыг тус тус
хүргүүлэв.  Тус хуулиудыг шинэчлэн
боловсруулах ХЗДХЯ-аас байгуулсан
ажлын хэсэгт Комисс ажиллаж,
холбогдох эрх зүйн зохицуулалтыг
хүний эрхийн олон улсын гэрээ,
конвенцод нийцүүлэн сайжруулах
бодлогын санал өгч ажилласан
бөгөөд Жагсаал, цуглаан хийх журмын
тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх
чөлөөний тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийг боловсруулж,
УИХ-д өргөн барив. 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл
Бооцоот таавар, хонжворт сугалааны
тухай болон Бооцоот морин уралдааны
тухай болон дагалдах хуулийн төсөл
Засгийн газрын тусгай сангийн тухай
хуульд нэмэлт оруулах тухай хуулийн
төсөл
Хүн худалдаалахтай тэмцэх тухай
хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн
төсөл
Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл
Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл
Харилцаа холбооны тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл
Шүүх шинжилгээний тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл
Хууль зүйн туслалцааны тухай хуульд
нэмэлт, оруулах тухай хуулийн төсөл
Монгол Улсын шүүхийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл
Хуульчийн эрх зүйн байдлын тухай
тухай хуульд өөрчлөх оруулах тухай
хуулийн төсөл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн
тухай хуулийн төслийн шинэчилсэн
найруулга болон дагалдах хуулиудын
төсөл
Агаарын тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Төрийн болон албаны нууцын тухай
хуульд нэмэлт, оруулах тухай
хуулийн төсөл
Мэдүүлэг авах өрөөнд тавигдах
шаардлагын төсөл
Өмгөөллийн тухай хуульд нэмэлт
өөрчлөлт оруулах тухай хуулийн
төсөл
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт
бодисын эргэлтэд хяналт тавих тухай
хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн
тухай хуульд нэмэлт, оруулах тухай
хуулийн төсөл
Хүүхдийн эрхийн тухай хуулийн
хэрэгжилтийг хангах зарим арга
хэмжээний тухай Улсын Их Хурлын
тогтоолын төсөл
Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний
тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төсөл
Агаарын бохирдлын төлбөрийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл
Зөрчлийн тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах хуулийн төсөл
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах,
цагдан хорих шийдвэрийг биелүүлэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл
Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хуулийн төсөл
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл
Дайчилгааны тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл
37 хууль
175 санал

“ХҮНИЙ ЭРХИЙН
ТАЛААР ЯРИЛЦЪЯ”
АРГА ХЭМЖЭЭГ
ЗОХИОН
БАЙГУУЛАВ
Олон улсын Хүний эрхийн өдөр,
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй
тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд Комисс,
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”
ТББ хамтран Азийн сан, Австрали Улсын
Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр
“Хүний эрхийн талаар ярилцъя” арга
хэмжээг “Хүний эрх ба технологи”
сэдвээр 2024 оны 12 сарын 09-ний
өдөр зохион байгуулж Монгол Улсын
цахим хөгжлийн бодлогын үр дагавар,
технологи ашиглан үйлдэгддэг жендэрт
суурилсан хүчирхийллийн талаар
хэлэлцэв.
Монгол Улсын цахим хөгжлийн
бодлогын хүний эрхийн нөлөөлөл,
ялангуяа цахим технологийн
оролцоотой үйлдэгдэж буй
жендэрт суурилсан хүчирхийлэл,
холбогдох бодлого, эрх зүйн
зохицуулалтыг боловсронгуй
талаар санал солилцох, хамтын
ажиллагаа хөгжүүлэх зорилгоор
зохион байгуулсан энэхүү арга
хэмжээнд УИХ-ын гишүүд, ХЭҮК-ын
дарга, гишүүд, Монгол Улсад суугаа
дипломат төлөөлөгчид, хүний эрх
хамгаалагчид оролцов.  
ХҮНИЙ ЭРХИЙГ
“ХЯЗГААРЛАСАН” АКТЫН
ТООГ ЦӨӨЛНӨ
Комисс ХЗДХЯ-тай хамтран “Захиргааны
хэм хэмжээний акт ба хүний эрх”
хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-
ний өдөр зохион байгуулав.
Нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан
захиргааны хэм хэмжээний актыг хоёр
дахин багасгах хүрээнд холбогдох хуулийн
төсөл боловсруулах Ажлын хэсгүүд
ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй,
дотоод хэргийн яамнаас боловсруулсан
багц хуулийн төсөл, хууль ба захиргааны
хэм хэмжээний актын харилцан хамаарлын
талаарх онолын үндэслэл, бусад улсын
харьцуулсан судалгааны үр дүн, захиргааны
хэм хэмжээний актаар хүний эрхийг зөрчих
зөрчлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцүүлж,
оролцогчдоос санал авсан юм.
Тус хэлэлцүүлэгт Комиссын дарга
Д.Сүнжид, Хууль зүй, дотоод хэргийн сайд
Б.Энхбаяр болон холбогдох яам, агентлагийн
хууль, захиргааны хэм хэмжээний актын
төсөл боловсруулах үүрэг бүхий албан
хаагчид, эрдэмтэн, судлаачид, МҮХАҮТ,
хувийн хэвшил, хүний эрхийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага,
иргэдийн төлөөлөл оролцов.

3130
ХУУЛЬ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ
БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, АНУ-ын Элчин сайдын яамны
дэмжлэгтэйгээр “Монгол Улсад хууль сахиулах ажиллагаанд хүний
эрх, жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх нь” төслийг Хууль зүй,
дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Дотоод хэргийн их
сургуультай хамтран 2023-2025 онд хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн цагдаагийн
алба хаагч бэлтгэх хөтөлбөрт хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх,
сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш, төв, орон нутгийн
цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах, зорилтыг дэвшүүлсэн.
Төслийн хүрээнд “Хичээлийн хөтөлбөр, агуулгад хүний эрхийн
өөрийн үнэлгээ хийх аргачлал”-ыг боловсруулж, хүний эрхийн
болон бусад хичээлийн хөтөлбөрт үнэлгээ хийж, саналыг бүх
түвшний хөтөлбөрт тусгуулсан ба нийт багш нарыг чадавхжуулах
сургалтуудыг зохион байгуулсан.
Мөн Дотоод хэргийн
их сургуулийн 11 сургалтын
хөтөлбөрт “Хүний эрх”
хичээлийг 2 багц цагийн
агуулгаар, хөтөлбөрийн
онцлогоос хамаарч заавал
болон сонгон суралцахаар
тусгасан. Цагдаа судлалын
хөтөлбөрт “Эрүүгийн процесс
ба хүний эрх”, “Хүний эрхийг
цагдаагийн байгууллага
хангах нь” хичээл тус бүр 2
багц цаг, Шүүхийн шийдвэр
гүйцэтгэлийн хөтөлбөрт
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллага ба хүний эрх”
хичээл 2 багц цаг, Эрх
зүй магистрын хөтөлбөрт
“Хүний эрхийн орчин үеийн
чиг хандлага” хичээлийг 3
багц цагаар тус тус оруулж,
сургалтын үйл ажиллагааг
явуулж байгаа бөгөөд энэ
хүрээнд эрүү шүүлтээс
урьдчилан сэргийлэх
агуулга, сургалт явуулах арга
хэлбэрийн хувьд шинэчлэгдэж
байна.
Хууль сахиулах алба хаагчдын хүний эрхийн
мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх гарын авлагын
эмхэтгэл гаргахад зориулан шаардлагатай баримт
бичгийн түүвэр, сургалтын гарын авлагыг орчуулж,
бэлтгэсэн.
Хууль сахиулах алба хаагчдын хүний эрхийн
мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна иргэд
олон нийтэд чиглэсэн хууль сахиулах ажиллагаатай
холбоотой мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үүднээс
зурагт мэдээлэл, гарын авлагыг боловсруулав.

4342
ГОМДОЛ
ШИЙДВЭРЛЭХ,
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН
ҮЙЛ АЖИЛЛАГАА
3БҮЛЭГ

4948

ЭРХИЙН
ТӨРӨЛ
ШАЛГАЛТЫН
ЧИГЛЭЛ
№ ШАЛГАЛТ ХИЙСЭН БАЙГУУЛЛАГА
1
Ахмад настны
эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
1
Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний
төв
2
Дорноговь аймаг дахь Говийн бүсийн Ахмадын
асрамжийн төв
3Увс аймгийн Ахмад настны асрамжийн төв
4Баян-Өлгий аймгийн Ахмад настны асрамжийн төв
5“МС” Тереза ахмад настны асрамжийн төв
6Баянхонгор аймгийн Ахмад настны асрамжийн төв
2
Нийгмийн
халамж хүртэх
эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
7
ШШГЕГ-ын харьяа ангиудад хоригдол суллах
хөтөлбөрийн хэрэгжилт
8
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн
хамгааллын тусгай төв
3
Сурч
боловсрох эрх
Гомдлын
мөрөөр
9
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ерөнхий
боловсролын сургууль
10
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Ерөнхий
боловсролын сургууль
11
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Ерөнхий боловсролын 110 дугаар сургууль
12
Орхон аймгийн Ерөнхий боловсролын “Орхон
Эмпати” сургууль
Комиссын
гишүүний
санаачилгаар
13
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Ерөнхий
боловсролын Эрдэнэмандал сургууль
14
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 11 дүгээр
цэцэрлэг
15
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий
боловсролын 1 дүгээр сургууль
16
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар
цэцэрлэг
4
Төрийн
үйлчилгээ авах
эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
17
Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний
хөгжлийн төв
5
Халдашгүй
чөлөөтэй байх
эрх
Мэдээллийн
мөрөөр
18
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар
нээлттэй, хаалттай хорих анги
19
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги
20
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0146 дугаар анги
Гомдлын
мөрөөр
21
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газар-425 дугаар нээлттэй хорих анги
22
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газар-427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги
23
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413 дугаар
нээлттэй, хаалттай хорих анги
5
Халдашгүй
чөлөөтэй байх
эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
24
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг авах
өрөө
25
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрын Цагдан хорих байр
26
Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мэдүүлэг
авах өрөө
27
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг авах
өрөө
28
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрын Цагдан хорих байр
29
Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах байр
30
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0275 дугаар анги
31
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0287 дугаар анги
32
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр
хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
33
Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр
хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
34
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр
хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
35
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр
хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
36
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мэдүүлэг
авах өрөө
37
Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар
хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
38
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Төв аймгийн Баян сум дахь 415 дугаар нээлттэй,
хаалттай хорих анги
39
Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах байр
40
Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Баривчлах,
эрүүлжүүлэх, саатуулах байр
41
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг
авах өрөө
42
Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах байр
43
Булган аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг авах
өрөө
44
Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын
Цагдан хорих байр
45
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг
авах өрөө
46
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг авах
өрөө
47
Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрын Цагдан хорих байр

5150
48
Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах байр
49
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх хэлтсийн Цагдан хорих байр
50
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын
Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх, саатуулах байр
51
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын
Нэгдүгээр хэлтсийн Мэдүүлэг авах өрөө
52
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газрын Цагдан хорих байр
53
Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх,
саатуулах байр
54Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Мэдүүлэг авах өрөө
55
Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа Зэвсэгт
хүчний 167 дугаар анги
56
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0131 дугаар анги
57
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0252 дугаар анги
58
Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн
0303 дугаар анги
6
Хөдөлмөрлөх
эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
59
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал
унтраах, аврах 10 дугаар анги
60Ус, цаг уур, орчны шинжилгээний газар
61Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
62Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг
63
Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа Зэвсэгт
хүчний 330 дугаар анги
64
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Өмнөговь
аймаг дахь Технологийн коллеж
7
Хөдөлмөрлөх
эрх
/Ажлын
байрны
бэлгийн
дарамт/
Гомдлын
мөрөөр
65Улсын филармони
66Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
67
Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэг
68Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр
8
Хөдөлмөрлөх
эрх
/Ажлын
байрны
дарамт/
Гомдлын
мөрөөр
69
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний
төв
70
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын
дэргэдэх Нийтлэг үйлчилгээ, үйлдвэрийн газар
71
Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын газар
72Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
73Ашигт малтмал, газрын тосны газар
74Увс аймгийн Завхан сумын Эрүүл мэндийн төв
75
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
газар
76
Дорнод аймгийн Дашбалбар сумын Ерөнхий
боловсролын сургууль
77Биеийн тамир, спортын улсын хороо
9
Хөдөлмөрлөх
эрх /Албадан
хөдөлмөрөөс
ангид байх
эрх/
Гомдлын
мөрөөр
78
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
407 дугаар нээлттэй, хаалттай хорих анги
Мэдээллийн
мөрөөр
79
Дотоодын цэргийн 05 дугаар анги
10
Хувийн нууцаа
хамгаалуулах
эрх
Мэдээллийн
мөрөөр
80
Интермед эмнэлэг
Гомдлын
мөрөөр
81
Ерөнхий боловсролын “Хобби” дунд сургууль
11Хүүхдийн эрх
Гомдлын
мөрөөр
82
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”
цэцэрлэг
Комиссын
гишүүний
санаачилгаар
83
Дархан-Уул аймаг дахь “СОС хотхон” хүүхдийн
асрамжийн газар
84
Дархан-Уул аймаг дахь “Нарны хүүхдүүд” асрамжийн
төв
85
Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн
дэргэдэх “Энэрэл” хүүхдийн асрамжийн төв
86
Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай
цогцолбор
87
Дорнод аймаг дахь “Анна хоум” хүүхдийн асрамжийн
газар
88
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь “Солонго”
хүүхдийн төв
89
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хүүхэд хамгааллын
үйл ажиллагаа
90Хүүхдийн “Нарлаг” зуслан
91Хүүхдийн “Жавхлант” зуслан
92Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан
93
Батмөнх Даян хааны мэндэлсний 560 жилийн ой,
Говь шанхын хурд-7, Говийн бүсийн хурдан морины
уралдаан
94
Говьсүмбэр аймаг байгуулагдсаны 30 жилийн ой,
Боржигин-2024, Төвийн бүсийн хурдан морины
уралдаан
95
Ламын гэгээний 385 жилийн ой, 8 дугаар дүр
Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд Бат оршил
өргөх ёслол хүндэтгэл, шашин соёлын баяр, Хангайн
бүсийн хурд-2024 наадмын хурдан морины уралдаан
96
Илгээлтийн эздийн 50 жилийн ой, Хангайн бүсийн
хурдан морины уралдаан
97Хүүхдийн “Янзага” зуслан
98
Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын
газрын дэргэдэх Хамгаалах байр
99Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар цэцэрлэг
100
Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын газар
101Дорнод аймгийн Хамтарсан баг
102Дорнод аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо
103
Дорнод аймаг дахь “Анна хоум” хүүхдийн асрамжийн
газар

5352
104
Дорнод аймгийн Чулуунхороот сумын Ерөнхий
боловсролын сургуулийн Дотуур байр
105
Хэнтий аймгийн Норовлин сумын Ерөнхий
боловсролын сургуулийн Дотуур байр
106Конъя исламын шашны соёлын төв
Мэдээллийн
мөрөөр
107
Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын газрын Нэг цэгийн үйлчилгээний төв
108
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ерөнхий
боловсролын сургуулийн Дотуур байр
12
Хүчирхийллээс
ангид байх эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
109
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Баривчлах төв №58
110
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Баривчлах
байр
111
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Баривчлах
байр
112
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
409 дүгээр хаалттай хорих анги
113
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа
Баривчлах байр
13
Шударгаар
шүүлгэх эрх
Комиссын
гишүүний
санаачилгаар
114
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Шүүх
анагаах ухаан шинжилгээний газрын Шүүх эмнэлэг
115Дорнод аймгийн Шүүхийн тамгын газар
116Дорнод аймгийн Прокурорын газар
14
Эвлэлдэн
нэгдэх эрх
Гомдлын
мөрөөр
117
Дулааны хоёрдугаар цахилгаан станц
15
Эрүүл,
аюулгүй
орчинд
амьдрах эрх
Гомдлын
мөрөөр
118
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг
сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын
Зэвсэгт хүчний 14 дүгээр мотобуудлагын батальоны
ажиллагааны өмнөх хээрийн бэлтэл анги
Комиссын
гишүүний
санаачилгаар
119
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутны
Дотуур байр №48
120Булган аймгийн Мал эмнэлгийн газар
121Баянхонгор аймгийн “Эрдэнэ Монгол” ХХК
16
Эрүүл мэндээ
хамгаалуулах
эрх
Гомдлын
мөрөөр
122
Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн “Шар
хад” хээрийн сургалтын төв
КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА, ЗӨВЛӨМЖ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 26.1.1 дэх заалтад “хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөл бүрдүүлсэн
байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд шаардлага, зөвлөмж хүргүүлэх” гэж
Комиссын гишүүний гомдол, мэдээлэл шийдвэрлэх бүрэн эрхийг хуульчилсан.
Комисс 2024 онд нийт 30 шаардлага, 56 зөвлөмж хүргүүлсэн байна. Комиссын
гишүүний шаардлага, зөвлөмжийг гомдол мэдээллийн дагуу, хяналт шалгалтын хүрээнд,
гишүүний санаачилгаар байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байдлаар ангилж
үзвэл:
КОМИССЫН ГИШҮҮНИЙ ЗӨВЛӨМЖ:
Д /д
Зөвлөмж хүргүүлсэн
байгууллага
Огноо Агуулга
Хэрэгжилтийн
талаар хариу
ирүүлсэн
эсэх
ГОМДЛЫН МӨРӨӨР
1
Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий
газрын дарга, бригадын
генерал О.Амарсанаа
2024.01.11
№07/01
Иргэн Г.Оюунтуяагийн
ажилгүй байсан хугацааны
цалин хөлс олгох тухай
шүүхийн шийдвэрийг нэн
даруй биелүүлэх, шүүхийн
шийдвэрийг удаашруулсан
холбогдох албан тушаалтанд
хариуцлага тооцох тухай
Тийм
2
Нийслэлийн Баянгол
дүүргийн Засаг дарга
Ө.Сумъяабаатар
2024.02.08
№02/08
Баянгол дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 5 дугаар сарын 24-
ний өдөр 2023/ЦШТ/ 429
дугаар шийтгэх тогтоолд
заасан шийдвэрийг нэн
даруй биелүүлэх, Б.Сэргэлэн,
Б.Баясгалан нарын хүүхдийн
дээд ашиг сонирхлыг хангах,
хамгаалах эрх болон хуулиар
олгосон бүхий л халамж,
мөнгөн тэтгэмжийг олгуулах
асуудал, ажлыг үр дүнтэй
зохион байгуулах тухай
Тийм
3
Төв аймгийн Борнуур
сумын Засаг дарга
Н.Ундрахбилэг
2024.02.08
№02/09
Иргэн Ц.Нарангэрэлийг
Нийгмийн халамжийн
тухай хууль болон бусад
хууль тогтоомжид заасан
зохих тэтгэмж туслалцаанд
хамруулах тухай
Тийм
4
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд
С.Чинзориг
2024.02.14
№02/10
Дархлаажуулах тарилгыг
тарихдаа эцэг, эх, асран
хамгаалагчаас боломжит
бүхий л арга хэлбэрээр
зохих зөвшөөрөл заавар авах
зөвлөмж чиглэлийг холбогдох
байгууллагуудад хүргүүлэх
тухай
Тийм

5554
5
“Эрдэнэт үйлдвэр”
ТӨҮГ-ын ерөнхий
захирал Г.Ёндон
2024.02.16
№04/11
Сахилгын зөрчил, шалгагдаж
буй гэмт хэргийн улмаас
хөдөлмөр эрхлэлтийн
харилцаа дуусгавар болгох
асуудлыг хууль, тогтоомжоор
баталгаажуулсан хүний
нэр төр, гэм буруутайд
тооцох зарчмыг баримтлан
шийдвэрлэх тухай
Тийм
6
ШШГЕГ-ын харьяа 421
дүгээр нээлттэй хорих
ангийн дарга, хурандаа
Б.Юмчинбагана
2024.02.27
№04/12
Хоригдлуудын өргөдөл,
гомдлыг шийдвэрлэх, шуурхай
шилжүүлэх, бүртгэлийг цаг
тухай бүр хөтлөх, хоригдлуудын
эрхийг хангах тухай
Тийм
7
Сүхбаатар дүүргийн
Боловсролын хэлтсийн
дарга Д.Адъяасүрэн
2024.02.28
№01/13
Хүүхдийн сурч боловсрох
эрх ашгийг дээдэлж, түүний
шилжин суралцах хүсэлтийн
дагуу ерөнхий боловсролын
сургуульд суралцуулах
асуудлыг нэн даруй
шийдвэрлэх тухай
Тийм
8
Монгол банкны
ерөнхийлөгч
Б.Лхагвасүрэн
2024.02.28
№04/14
Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт
тооцохгүй болсон, нийгмийн
аюулын хор хэмжээ, хор
уршгийн хувьд ялимгүй гэмт
хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн
хүсэлт гарагчийн эрх ашиг
шударга бусаар хөндөгдөхгүй
байх зохицуулалт бий болгох
тухай
Тийм
9
Авлигатай тэмцэх газрын
дарга, тэргүүн комиссар
З.Дашдаваа
2024.03.14
№04/16
Хэргийн оролцогчдын
өмгөөлүүлэх эрхийг хангаж
ажиллах тухай
Тийм
10
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Боловсрол, шинжлэх
ухааны сайд Л.Энх-
Амгалан
2024.03.22
№07/17
Боловсролын зээлийн сангийн
бодлого, үйл ажиллагаатай
холбоотой нийтийн эрх
ашиг хөндөгдөж, зөрчигдөж
буй асуудлаар иргэд, олон
нийтэд мэдээлэх, тэдний
мэдэх эрхийг хангаж, үзэл
бодлоо чөлөөтэй илэрхийлж
шударга шүүмжлэл өрнүүлсэн
ажилтныг ялгаварлан гадуурх,
сэтгэл санааны хямралд
оруулах, албан тушаал, зэрэг
дэвийг хууль бусаар бууруулж
амьжиргааны түвшинг
алдагдуулах үйлдэл дахин
гаргахгүй байх тухай
Тийм
11
Хаан банк ХХК-ийн
гүйцэтгэх захирал
Р.Мөнхтуяа
2024.04.15
№04/18
Харилцааны менежер
Ү.Золзаяад Хөдөлмөрийн тухай
хууль, Хөдөлмөрийн гэрээ,
банкны холбогдох журмын
дагуу хариуцлага ногдуулахыг
эрх бүхий албан тушаалтанд
даалгах, зээлийн гэрээнээс
үүдэн шаардах эрхийг
хэрэгжүүлэхдээ ёс зүйтэй
ажиллах анхааруулгыг нийт
албан хаагчдад өгөх тухай
Тийм
12
Монгол шуудан ХК-
ийн гүйцэтгэх захирал
Г.Тэлмэн
2024.05.02
№01/20
Сумдын шуудангийн ажилтны
хөдөлмөрлөх эрхийг хангах,
хөдөлмөрлөх эрхийг
дордуулахгүй байх, гэрээг
шинэчлэн байгуулах тухай
Тийм
13
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд
Х.Булгантуяа
2024.06.07
№05/22
Нийслэлийн хэмжээнд дахин
төлөвлөлт хийгдсэн болон
ойрын хугацаанд хийгдэхээр
төлөвлөж байгаа газруудад
оршин суугаа хөгжлийн
бэрхшээлтэй хүүхэдтэй
өрхийн судалгааг гаргаж,
эхний ээлжид төлөвлөлтөд
хамруулах арга хэмжээ авах
тухай
Тийм
14
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Зам,
тээврийн хөгжлийн сайд
С.Бямбацогт
2024.06.19
№02/26
Зам, тээврийн хөгжлийн
сайдын 2020 оны А/154 дүгээр
тушаалаар баталсан “Төмөр
замын техник ашиглалтын
журам”-ын 9 дүгээр бүлэгт
заагдсан “Сэлгээний үеийн
дуут дохио” хэсгийг Гранд
вилла хотхоны оршин суугчид,
нэн ялангуяа эх нялхас,
хүүхдийн ашиг сонирхлыг
хангах үүднээс өөрчлөх
боломж байгаа эсэхийг
бодитойгоор судлан үзэж,
шийдвэрлэх тухай
Тийм
15
Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий
газрын харьяа
Говьсүмбэр аймаг
дахь шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газар 425
дугаар нээлттэй хорих
ангийн дарга, дэд
хурандаа Т.Хасбаатар
2024.07.04
№06/30
Хоригдол Б.Махбалын хорих
ялаас хугацаанаас өмнө тэнсэн
суллагдаж, хяналт тогтоолгох
талаар гаргасан хүсэлтийг
Монгол Улсын Үндсэн хууль,
олон улсын гэрээ, холбогдох
хууль тогтоомжид нийцүүлэн
шийдвэрлэх тухай
Тийм

5756
16
Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар
хотын захирагч,
Нийслэлийн хүүхдийн
төлөө зөвлөлийн
тэргүүн Х.Нямбаатар
2024.07.08
№02/31
Байнгын асаргаа
шzаардлагатай хөгжлийн
бэрхшээлтэй ихэр хүүхдүүдийг
орон байраар хангах арга
хэмжээ авах тухай
Үгүй
17
Цагдаагийн ерөнхий
газрын дарга, бригадын
генерал Т.Сүхболд
2024.08.14
№06/43
Иргэн Г.Түвшинжаргалын
эрхийг хууль бусаар
хязгаарласан, мэдүүлэг авах
өрөөний техникийн бэлэн
байдлыг хангаж ажиллаагүй
холбогдох албан тушаалтанд
хариуцлага тооцох тухай
Тийм
18
Увс аймгийн Эрүүл
мэндийн газрын дарга
Ц.Алимаа
2024.08.20
№03/46
Элбэг өгөөж ӨЭМТ-д
үүсээд буй нөхцөл байдлыг
шийдвэрлэх, ажилтнуудын
хөдөлмөрлөх эрхийг хангах
тухай
Тийм
19
Налайх дүүргийн Эрүүл
мэндийн төвийн дарга
Л.Байгал
2024.10.03
№07/50
Налайх дүүргийн ЭМТ-ийн
үйлдвэрчний эвлэлийн
хорооны үйл ажиллагааг
хэвийн явуулах нөхцөл
боломжоор хангах тухай
Тийм
20
Монгол Улсын Ерөнхий
сайд Лувсаннамсрайн
Оюун-Эрдэнэ
2024.12.11
№03/54
Засгийн газрын Итгэлцүүр
тогтоох тухай 2024 оны
10 дугаар тогтоолын
хэрэгжилтийн үр дагаварт
үнэлгээ хийх, зохих дэвшилтэт
арга хэмжээ авах тухай
Тийм
ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ МӨРӨӨР
21
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд
Х.Булгантуяа
2024.07.02
№02/27
Хагас, бүтэн өнчин болон
байнгын асаргаа шаардлагатай
хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн эрхийг хангуулах
тухай
Тийм
22
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Боловсролын сайд
П.Наранбаяр
2024.07.25
№01/33
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй сурч
боловсрох эрхтэй холбоотой
зарим асуудлыг хэрэгжүүлэх
тухай
Тийм
23
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Хууль
зүй, дотоод хэргийн
сайд О.Алтангэрэл
2024.07.25
№01/34
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй хорих
ял эдлээд суллагдсан
хүмүүсийн эрх болон хүний
эрх хамгаалагчдын эрхтэй
холбоотой зарим асуудлыг
хэрэгжүүлэх тухай
Үгүй
24
Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар
хотын захирагч
Х.Нямбаатар
2024.07.25
№01/35
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй эрүүл
аюулгүй орчинд амьдрах
эрхтэй холбоотой зарим
асуудлыг хэрэгжүүлэх тухай
Тийм
25
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Зам, тээврийн сайд
Б.Дэлгэрсайхан
2024.07.25
№01/36
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй эрүүл
аюулгүй орчинд амьдрах
эрхтэй холбоотой зарим
асуудлыг хэрэгжүүлэх тухай
Тийм
26
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Хот
байгуулалт, барилга,
орон сууцжуулалтын
сайд Ж.Батсуурь
2024.07.25
№01/37
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй эрүүл
аюулгүй орчинд амьдрах
эрхтэй холбоотой зарим
асуудлыг хэрэгжүүлэх тухай
Тийм
27
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд
Т.Мөнхсайхан
2024.07.25
№01/38
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй эмнэлгийн
тусламж үйлчилгээ авах эрхтэй
холбоотой зарим асуудлыг
хэрэгжүүлэх тухай
Тийм
28
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Байгаль
орчин, уур амьсгалын
өөрчлөлтийн сайд
С.Одонтуяа
2024.07.25
№01/39
23 дахь илтгэлийг хэлэлцсэн
УИХ-ын 2024 оны 37 дугаар
тогтоолд тусгаагүй эрүүл
аюулгүй орчинд амьдрах
эрхтэй холбоотой зарим
асуудлыг хэрэгжүүлэх тухай
Тийм
29
Сонгуулийн ерөнхий
хорооны дарга
П.Дэлгэрнаран
2024.07.26
№01/41
Аймаг, нийслэл, сум, дүүргийн
ИТХ-ын сонгууль зохион
байгуулахтай холбоотой
сонгох, сонгогдох эрхийг
хангах тухай
Тийм
КОМИССЫН ГИШҮҮНИЙ САНААЧИЛГААР
30
Баянхонгор аймгийн
Засаг дарга
Д.Мөнхсайхан
2024.05.16
№07/21
Орон нутгийн хэмжээнд хүний
эрхийн асуудлыг сайжруулах,
хүний эрх хамгаалагчийн үйл
ажиллагааг дэмжиж хамтран
ажиллах тухай
Тийм
31
Өвөрхангай
аймгийн Засаг дарга
И.Доржсүрэн
2024.06.17
№07/24
Орон нутгийн хэмжээнд хүний
эрхийн асуудлыг сайжруулах,
хүний эрх хамгаалагчийн үйл
ажиллагааг дэмжиж хамтран
ажиллах тухай
Тийм

5958
32
Аймгуудын Засаг дарга
нарт
2024.07.02
№02/28
Үндэсний их баяр наадмын
хурдан морины уралдааны
үеэр хүүхдийн амь нас, эрүүл
мэндийг хамгаалах, хүүхдийн
эрхийн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай
Тийм
33
Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын
ерөнхий газрын даргын
үүргийг түр орлон
гүйцэтгэгч Т.Ихтамир
2024.07.02
№02/29
Үндэсний их баяр наадмын
хурдан морины уралдааны
үеэр хүүхдийн амь нас, эрүүл
мэндийг хамгаалах, хүүхдийн
эрхийн зөрчлөөс урьдчилан
сэргийлэх тухай
Тийм
34
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Сангийн
сайд Б.Жавхлан
2024.07.25
№06/40
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагын хэмжээнд 2025
онд улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар хэрэгжүүлэхээр
төлөвлөсөн асуудлыг улсын
нэгдсэн төсөвт тусгах арга
хэмжээ авах тухай
Тийм
НЭЭЛТТЭЙ ӨДРИЙН МӨРӨӨР
35
Баянхонгор аймгийн
Засаг дарга
Д.Мөнхсайхан
2024.12.09
№03/52
Баянхонгор аймагт зохион
байгуулсан Хангайн бүсийн
нээлттэй өдөр арга хэмжээний
үеэр гарсан санал, хүсэлт
болон хүний эрхийн нөхцөл
байдлын тухай
Хугацаа
болоогүй
36
Дархан-Уул аймгийн
Засаг дарга Б.Азжаргал
2024.12.17
№07/55
Дархан-Уул аймагт зохион
байгуулсан төвийн бүсийн
нээлттэй өдөр арга хэмжээний
үеэр гарсан санал, хүсэлт
болон хүний эрхийн нөхцөл
байдлын тухай
Хугацаа
болоогүй
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МӨРӨӨР
37
“Эрдэнэт хивс” ХХК-
ийн гүйцэтгэх захирал
Б.Дэлгэрмаа
2024.01.12
№01/02
Тус компанид хийсэн
хяналт шалгалтаар илэрсэн
хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн
тухай
Тийм
38
Сэлэнгэ аймгийн
Боловсрол, шинжлэх
ухааны газрын дарга
Ч.Алтантуяа
2024.01.12
№01/03
Сэлэнгэ аймгийн Баянгол
сумын ЕБС-д хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн
хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн
тухай
Тийм
39
Орхон аймгийн
Засаг даргын орлогч
М.Түмэнжаргал
2024.01.18
№03/04
Орхон аймгийн ХХҮГ-т хийсэн
хяналт шалгалтын хүрээнд
“Хамтдаа тэмүүлэх гэрэлт
ирээдүй” ТББ-ын нийгэмд
үзүүлж буй хувь нэмрийг
дэмжиж үйл ажиллагааны
зардалд дэмжлэг үзүүлэх тухай
Тийм
40
“Цемент шохой” ТӨХК-
ийн гүйцэтгэх захирал
Л.Элдэв-Очир
2024.01.18
№03/05
Тус компанид хийсэн
хяналт шалгалтаар илэрсэн
хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн
тухай
Тийм
41
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд
С.Чинзориг
2024.02.07
№01/06
Өмнөговь аймгийн БОЭТ-д
хийсэн хяналт шалгалтаар
илэрсэн хөдөлмөрлөх эрхийн
зөрчлийг арилгуулах тухай
Тийм
42
Дундговь аймгийн
Сайнцагаан сумын
ерөнхий боловсролын
“Говийн ирээдүй”
цогцолбор сургуулийн
захирал О.Эрдэнэтөгс
2024.02.08
№02/07
“Говийн ирээдүй” цогцолбор
сургуулийн дотуур байранд
хийсэн хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг арилгах
тухай
Тийм
43
“Эрдэнэт булганы
цахилгаан түгээх
сүлжээ” ТӨХК-ийн
гүйцэтгэх захирал
В.Адъяа
2024.03.07
№03/15
Тус компанид хийсэн
хяналт шалгалтаар илэрсэн
хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн
тухай
Тийм
44
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Соёлын
сайд Ч.Номин
2024.04.26
№03/19
Улсын Филармонид ажлын
байрны дарамт хүчирхийлэл,
бэлгийн дарамтаас ангид байх
эрхийн хэрэгжилтэд хийсэн
хяналт шалгалтаар илэрсэн
зөрчлийг арилгах тухай
Тийм
45
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Эрүүл мэндийн сайд
С.Чинзориг
2024.06.07
№03/23
Өргөө амаржих газар
төрөлжсөн мэргэшлийн
эмнэлэгт хийсэн хөдөлмөрлөх
эрхийн хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг арилгуулах
тухай
Тийм
46
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн,
Эрчим хүчний сайд
Б.Чойжилсүрэн
2024.06.18
№07/25
Дулааны цахилгаан станц-2
ТӨХК-д хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн зөрчлийг
арилгуулах тухай
Тийм
47
Баян-Өлгий аймгийн
Засаг дарга А.Камелият
2024.07.09
№03/32
Баян-Өлгий аймгийн Ахмад
настны асрамжийн төвд хийсэн
хяналт шалгалтаар илэрсэн
зөрчлийг арилгах тухай
Тийм
48
Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн
хамгааллын сайд Л.Энх-
Амгалан
2024.08.05
№03/42
Увс аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний
газарт хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн зөрчлийг
арилгах тухай
Тийм

6160
49
Хөвсгөл аймаг дахь
Цагдаагийн газрын
дарга, цагдаагийн дэд
хурандаа Д.Мөнхжаргал
2024.08.16
№06/44
Цагдаагийн газрын хэмжээнд
мэдүүлэг авах зориулалтаар
ашиглаж буй өрөөг шаардлагад
бүрэн нийцүүлэх, эрүүгийн
тасгийн албан хаагчдын өрөөг
камержуулах, Прокурорын
зөвшөөрөл олгогдсоноос
бусад газар мэдүүлэг авахгүй
байх тухай
Тийм
50
Хөвсгөл аймаг дахь
Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын дарга,
хурандаа Б.Эрдэнэбат
2024.08.20
№06/45
Хоригдогч Д.Үнэнбат,
Д.Давааням нарын эрүүл
мэндийг хамгаалах тухай
Тийм
51
Увс аймгийн Завхан
сумын Эрүүл мэндийн
төвийн дарга
Ц.Бадамханд
2024.09.13
№03/47
Увс аймгийн Завхан сумын
ЭМТ-д хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн
хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг
арилгах тухай
Тийм
52
Үндэсний Батлан
хамгаалах их сургуулийн
захирал, бригадын
генерал П.Жаргалан
2024.09.25
№03/48
“Шар хад” хээрийн сургалтын
төвд алба хааж буй оюутан-
цэргүүдийн эмнэлгийн
тусламж үйлчилгээ авах эрхийг
хангуулах тухай
Тийм
53
Дорнод аймгийн
Дашбалбар сумын
Ерөнхий боловсролын
сургуулийн захирал
Б.Балсанханд
2024.10.01
№03/49
Дорнод аймгийн Дашбалбар
сумын Ерөнхий боловсролын
сургуульд хийсэн хөдөлмөрлөх
эрхийн хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг арилгуулах
тухай
Тийм
54
Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх ерөнхий
газрын дарга, хурандаа
Б.Нандинболор
2024.10.14
№03/51
Сүхбаатар аймгийн Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газарт
хийсэн хөдөлмөрлөх эрхийн
хяналт шалгалтаар илэрсэн
зөрчлийг арилгуулах тухай
Тийм
55
Зэвсэгт хүчний Жанжин
штабын дарга, Хошууч
генерал С.Ганбямба
2024.12.09
№07/53
Зэвсэгт хүчний 330 дугаар
ангид хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн нөхцөл
байдлыг арилгах тухай
Тийм
56
“Хобби” Ерөнхий
боловсролын
сургуулийн гүйцэтгэх
захирал Г.Цэлмүүн
2024.12.26
№04/56
Хобби ЕБС-д хийсэн хяналт
шалгалтын мөрөөр илэрсэн
зөрчлийг арилгах, хувийн
нууцаа хамгаалуулах эрхийг
хангах тухай
Хугацаа
болоогүй
КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА:
Д /д
Зөвлөмж
хүргүүлсэн
байгууллага
Огноо Агуулга
Хэрэгжилтийн
талаар хариу
ирүүлсэн
эсэх
ГОМДЛЫН МӨРӨӨР
1
Төрийн банкны
гүйцэтгэх захирал
Ө.Гантөр
2024.01.16
№04/01
Зээлийн мэдээллийн тухай хууль,
Монгол банк, зээлийн мэдээллийн
үйлчилгээ үзүүлэх этгээд хооронд
мэдээлэл солилцох журамд заасны
дагуу зээлийн мэдээллийн сан дахь
гомдол гаргагчийн зээлийн мэдээлэлд
засвар оруулах тухай
Тийм
2
Хан-Уул дүүргийн
Хүүхэд, гэр
бүлийн хөгжил
хамгааллын
хэлтсийн дарга
М.Ганболд
2024.02.14
№02/03
Иргэн Л.Цэен-Ойдовын хүсэлтэд
дурдагдсан хүүхдийн мөнгөн
тэтгэмжийг өөрт нь олгуулах болон
бага насны хүүхдийн асран хамгаалагч,
харгалзан дэмжигчийн асуудлыг нэн
яаралтай шийдвэрлэх тухай
Тийм
3
Говь-Алтай
аймгийн Эрүүл
мэндийн
газрын дарга
Г.Лхагважаргал
2024.02.20
№01/04
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн
харилцаанд ялгаварлан гадуурхахыг
хориглох заалтыг зөрчсөн нь
тогтоогдсон Говь-Алтай аймгийн
Зоонозын өвчин судлалын төвийн
дарга С.Батсайханд хууль тогтоомжийн
дагуу хариуцлага тооцох тухай
Тийм
4
Увс аймгийн Засаг
дарга Ч.Чимэд
2024.04.11
№03/08
Улсын байцаагч П.Мөнхсоёлыг
сэтгэцийн шинжилгээ өгөхийг
шаардсан нь холбогдох нотлох
баримтаар тогтоогдсон байх тул Увс
аймгийн Санхүүгийн хяналт дотоод
аудитын албаны даргын үүргийг түр
орлон гүйцэтгэгч Г.Алтанлхамд дахин
ийм үйлдэл гаргуулахгүй байхыг
сануулж, холбогдох хууль тогтоомжийн
дагуу хариуцлага тооцох тухай
Тийм
5
Монгол Улсын
Засгийн газрын
гишүүн, Боловсрол,
шинжлэх ухааны
сайд Л.Энх-Амгалан
2024.05.29
№02/16
Нийслэлийн ерөнхий боловсролын
5 дугаар сургуулийн өргөтгөлийн
барилгыг яаралтай ашиглалтад оруулах
бүх талын арга хэмжээг авах тухай
Тийм
6
Увс аймгийн
Нэгдсэн
эмнэлгийн даргын
үүргийг хавсран
гүйцэтгэгч
О.Одбаяр
2024.11.21
№03/24
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн
Сэтгэц-наркологийн тасгийн их эмч
Д.Дэнсмааг нэн даруй урьд эрхэлж
байсан албан тушаалд нь эргүүлэн
ажиллуулах тухай
Тийм
7
Шүүхийн ерөнхий
зөвлөлийн дарга
Л.Энхбилэг
2024.12.17
№04/26
Бэлгийн хохирогчийн хувь хүний
нууцаа хамгаалуулах эрхийг зөрчсөн
албан хаагч, хяналт тавих чиг
үүрэгтэй холбогдох албан тушаалтанд
хариуцлага тооцох тухай
Тийм

6362
8
Баянхонгор
аймаг дахь
Шүүхийн шийдвэр
гүйцэтгэх газрын
дарга, хурандаа
Д.Батгэрэл
2024.12.25
№06/29
Шүүхийн тогтоол, шүүгчийн
захирамжийг үндэслэн цагдан хорих
шийдвэрийг биелүүлж байх тухай
Хугацаа
болоогүй
МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР
9
Төв аймгийн
Засаг дарга
Д.Мөнхбаатар
2024.02.20
№02/05
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
10
Ховд аймгийн
Засаг дарга
Э.Болормаа
2024.02.20
№02/06
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
11
Сүхбаатар
аймгийн Засаг
дарга М.Идэрбат
2024.02.20
№02/07
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
12
Төв аймгийн
Засаг дарга
Д.Мөнхбаатар
2024.04.19
№02/10
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
13
Дорноговь
аймгийн Засаг
дарга О.Батжаргал
2024.04.19
№02/11
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
14
Дорнод аймгийн
Засаг дарга
М.Бадамсүрэн
2024.04.24
№02/12
ЗГ-ын 2019 оны 57 дугаар тогтоолын
хэрэгжилтэд хяналт тавих үүргээ
биелүүлээгүй, харьяалах нутаг
дэвсгэрт нь хурдан морины уралдаан,
сунгаа зохион байгуулагдсан сумын
Засаг даргад хуульд заасан арга
хэмжээ авах тухай
Тийм
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МӨРӨӨР
15
Говь-Алтай
аймгийн
Засаг дарга
О.Амгаланбаатар
2024.02.09
№02/02
Говь-Алтай аймгийн Тайшир сумын
ЕБС-ийн Дотуур байранд хийсэн хяналт
шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах
тухай
Тийм
16
Дорноговь
аймгийн Засаг
дарга О.Батжаргал
2024.04.18
№03/09
Говийн бүсийн Ахмадын асрамжийн
газарт дэмжлэг үзүүлэх тухай
Тийм
17
Хүүхэд, гэр
бүлийн хөгжил,
хамгааллын
ерөнхий газрын
дарга Т.Ихтамир
2024.05.01
№03/13
Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд
ялгаварлан гадуурхалт, дарамт,
хүчирхийллийг хориглох заалтыг
хэрэгжүүлээгүй, хүчирхийллээс ангид
орчин бүрдүүлэх үүргээ хангалтгүй
биелүүлсэн, хүний эрхийг дээдлэх
зарчмыг зөрчсөн нь тогтоогдсон
Дорноговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн
хөгжил, хамгааллын газрын дарга
Ш.Алимаад хууль тогтоомжийн дагуу
хариуцлага тооцох тухай
Тийм
18
Өмнөговь аймгийн
Засаг дарга
Р.Сэддорж
2024.05.08
№03/14
ЗДТГ-ын дэргэдэх Нийтлэг үйлчилгээ,
үйлдвэрийн газрын дарга С.Төгсбаатар,
менежер Б.Ганбаатар ажилтнууддаа
ажлын байрны дарамт бэлгийн
дарамтын шинжтэй үйлдэл үзүүлсэн
байх тул хууль тогтоомжийн дагуу
хариуцлага тооцох тухай
Тийм
19
Монгол Улсын
Засгийн газрын
гишүүн, Соёлын
сайд Ч.Номин
2024.05.14
№03/15
Улсын драмын эрдмийн театрт
ажлын байрны дарамт хүчирхийлэл,
бэлгийн дарамтаас ангид байх эрхийн
хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг арилгах тухай
Тийм
20
Онцгой байдлын
ерөнхий
газрын дарга,
хошууч генерал
Г.Ариунбуян
2024.05.31
№06/17
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын
хэлтэс, аврах, гал унтраах 10 дугаар
ангийн алба хаагчдын хөдөлмөрлөх
эрхийн хэрэгжилтийг хангуулах тухай
Тийм
21
Хөдөлмөр,
халамжийн
үйлчилгээний
ерөнхий газрын
дарга З.Энхболд
2024.07.09
№03/18
Увс аймгийн Ахмад настны асрамжийн
төвд хийсэн хяналт шалгалтаар
илэрсэн зөрчлийг арилгах тухай
Тийм
22
Монгол Улсын
Засгийн газрын
гишүүн, Аж үйлдвэр,
эрдэс баялгийн сайд
Ц.Туваан
2024.07.19
№01/19
Ашигт малтмал, газрын тосны газрын
албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн
хэрэгжилтийг хангуулах тухай
Тийм
23
Монгол Улсын
Засгийн газрын
гишүүн, Хууль зүй,
дотоод хэргийн
сайд О.Алтангэрэл
2024.08.15
№07/20
Дотоодын цэргийн ангид алба хааж
байгаа хугацаат цэргийн алба хаагчдаар
албадан хөдөлмөр эрхлүүлсэн эрх
бүхий албан тушаалтанд хариуцлага
тооцох, энэ төрлийн зөрчлийг дахин
гаргуулахгүй байх тухай
Тийм

9190
ХҮНИЙ ЭРХ
ХАМГААЛАГЧИЙГ
ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ
АЖИЛЛАГАА
5БҮЛЭГ
Tags