Хор судлалын хими №1.pptx...............

ssuserb994bc 0 views 25 slides Sep 27, 2025
Slide 1
Slide 1 of 25
Slide 1
1
Slide 2
2
Slide 3
3
Slide 4
4
Slide 5
5
Slide 6
6
Slide 7
7
Slide 8
8
Slide 9
9
Slide 10
10
Slide 11
11
Slide 12
12
Slide 13
13
Slide 14
14
Slide 15
15
Slide 16
16
Slide 17
17
Slide 18
18
Slide 19
19
Slide 20
20
Slide 21
21
Slide 22
22
Slide 23
23
Slide 24
24
Slide 25
25

About This Presentation

.


Slide Content

Хор судлалын хими Багш:Ц.Дашзэвэг Р.Сэвжид Лекц-1

Хор судлалын химийн судлах зүйл, ач холбогдол, хортой бодисын тухай ойлголт

Байгаль дээрх аливаа нэгдлүүд өөрийн гэсэн орон зайд тодорхой цаг хугацаагаар оршин байдаг бөгөөд энэхүү зүй зохицол алдагдсанаар хүрээлэн буй орчин, амьд бие махбодын гүн гүнзгий хямрал үүсдэг. Хортой бодисыг хэдэн мянган жилийн өмнөөс хүн төрөлхтөн ан гөрөө хийх, цэрэг дайны зориулалтаар, мөн шашны зан үйлд хэрэглэж иржээ. Хортой бодис түүнийг судлах нь:

Ахуйн гаралтай хортой бодисын нөлөөллийг физик, хими, биологийн гэсэн 3 үндсэн бүлэгт хуваана. Үүнд: 1. Химийн: Химийн хортой бодис, түүний нэгдлүүд 2. Физикийн: Механик, дуу шуугиан, температур, цацраг, соронзон, цахилгаан г.м 3. Биологийн: Бичил биетэн, түүний хорууд

Амьд бие махбодын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цаашлаад үхэлд ч хүргэж чадах химийн нэгдлүүдийг хортой бодис гэнэ. Уг нэгдлүүдыг судалдаг шинжлэх ухааныг хор судлал буюу токсикологи гэх бөгөөд Toxicos -хор, logos -судлах гэсэн грек үгнээс гаралтай. Хортой бодис ба хор судлал

Хор судлалын шинжлэх ухааны шийдвэрлэх гол асуудлуудад амьд бие махбод, ялангуяа хүний бие махбодод хөнөөл учруулж болох нэгдлүүдын тун хэмжээг тогтоох, тэдгээрийн үйлчлэх механизмыг тодорхойлох, улмаар удамшлын нөлөө байгаа эсэхийг илрүүлэн судлахад оршино. Хор судлалын шинжлэх ухаан нь амьд бие махбодод хортой бодисын учруулах аюулыг судлахаас гадна хүний бие махбод, байгаль орчинд үйлчлэх механизм, хордлогын оношилгоо, эмчилгээний асуудлыг мөн давхар хамарсан байдаг.

Үүнд: Онолын хор судлал: Хортой бодис, бие махбодын харилцан үйлчлэл буюу токсикокинетик болон токсикодинамикийг судална. Эмнэл зүйн хор судлал: Эм, химийн бодисын амьд бие махбододүзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, эмчилгээ оношилгооны аргуудыг тодорхойлно. Сэргийлэх хор судлал: Амьд бие махбод, экосистемийг хортой бодисын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх аргуудыг боловсруулна. Хор судлалын шинжлэх ухаан нь дараах салбаруудад хуваагддаг.

4. Экологийн хор судлал: Амьд бие махбодод хоол хүноний замаар хүрээлэн буй орчны үзүүлэх нөлөөг судална. 5. Шүүх эмнэлгийн хор судлал: Хүний бие цогцос хордсон эсэхийг нарийн тодорхойлж, оношилох аргыг судална. 6. Цэргийн хор судлал: Цэргийн үйл ажиллагаанд байлдааны зорилгоор хэрэглэж буй хортой бодисын нөлөөллийг, мөн тухайн хортой бодисоос хүнийг хамгаалах аргыг судална.

Хортой бодисыг түүний физик, химийн шинж, бие махбодод нэвтрэн орох зам, эрхтэн тогтолцоонд чиглэсэн үйлчлэл зэргээр нь олон янзаар ангилсан байдаг хэдий ч доорх ангилал нь эмнэлгийн практикт ашиглахад илүү тохиромжтой байдаг. Үүнд: 1. Үйлдвэрлэлийн химийн бодис Органик уусгагч (дихлорэтан), шатахуун, метан, пропан, бутан, будагч (аналин), ферон, спирт (метил, этил) гэх мэт. Хортой бодисын ангилал

2. Химийн хоронд. Хлорорганик пестицид (гексахлоран, полихлорфенамен), фосфорорганик инсектицид (карбофос, хлорофос, фосфамид, трихлорметафос-3, метилмеркафтофос), органик мөнгөн усны бэлдмэл (граназон) карбамины хүчлийн бүтээгдэхүүн (севин), байлдааны хорууд (зарин, иприт, фосген) гэх мэт. 3. Эмийн бодис: Нойрсуулагч, тайвшруулагч, зүрх судасны, наркотик, антибиотик, био бэлдмэлүүд гэх мэт. 4. Ахуйн химийн бодис. Хүнсний нэмэлтүүд, эрүүл ахуйн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт. 5. Амьтан ургамлын хоронд. Мөөг, ургамал, могой, зөгий, ямаан ууц гэх мэт.

Хортой бодисын бие махбодод нэвтрэх замууд Хортой бодис нь бие махбодод амьсгал, арьс салст, шарх, ходоод гэдэсний замаар нэвтрэн ордог бөгөөд энэ дундаас бие махбодод нэвтрэн орох хамгийн хялбар зам нь амьсгалын эрхтэн тогтолцоо бөгөөд энэ үед хортой бодисын уур, хий уушгины цулцан хүртэл нэвтрэн орно. Цулцангийн нийт гадаргуу нь 60-400м 2 хэмжээтэй тул богино хугацаанд хор цусанд их хэмжээгээр нэвчин ордог. Хортой бодис хоол боловсруулах замаар дангаараа эсвэл хоол тэжээлийн хамт бие махбодод орж, цусанд шимэгдэн улмаар тархдаг.

Хордлогын үндсэн үе шатууд: 1. Токсиген үе: Хортой бодис бие махбодод нэвтрэн ормогц шууд үйлчлэхийг хэлнэ. Энэ үед бие махбодод хордлогоос үүдсэн гэмтэл үүсч, хортой бодисоосхамгаалах бие махбодын ерөнхий урвал өрнөдөг. 2. Саматоген үе: Хортой бодис бие махбодод задарч, химийн урвалд орох үеийг хэлэх ба хор бие махбодоос гадагшилсан ч бие махбодод илрэх сөрөг нөлөөлөл нь үргэлжилсээр байдаг. 3. Резорбцин үе: Хортой бодисын тун бие махбодод дээд цэгтээ хүрэх үед уг бодисын үйлчлэл нь хамгийн дээд хэмжээнд хүрдэг. 4. Элиминацин үе: Гаднаас хортой бодис бие махбодод нэвтрэн орох нь зогссон үед бие махбод дах уг бодисын үйлчлэл нь саармагжиж, сулардаг.

Хортой бодис бие махбодод дахин орох тохиолдолд дасал, хуримтлалын үзэгдлүүд зэрэг явагдах тул тухайн бодисын үйлчлэлийг сааруулахад илүү төвөгтэй болно. Бие махбодод гаднаас орох хортой бодисын хэмжээ биеэс гадагшилж байгаа хэмжээнээс их байвал бодисын кумуляци буюу бодит хуримтлал гэнэ. Харин бодисын давтан үйлчлэлийн нөлөөллөөс болж бие махбодод өөрчлөлт үүсэхийг үйл ажиллагааны кумуляци буюу үйлийн хуримтлал гэнэ. ХОРТОЙ БОДИСЫН ҮЙЛЧЛЭЛ:

Кумуляци нь биеийн аль нэг хэсэгт хортой бодис бат бөх холбогдон комплекс үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Тухайлбал: Цацраг идэвхт бодис болох стронци /Sr/ ясанд, иод /J 2 / бамбай булчирхайд, хүнд металлууд бөөрөнд, хлор /Сl 2 /, органик нэгдлүүд нь өөхөн эдэд хуримтлагдана. Кумуляци коэффициент 1 байвал кумуляцийн чадварыг 5-аас дээш тохиолдолд хуримтлагдах үйлчлэл сул байна гэж үздэг.

Хортой бодисын мэдрэг чанар нь тухайн бие махбодын мэдрэлийн тогтолцооны онцлог, нас, хүйс зэрэг хүчин зүйлсээр тодорхойлогдоно. Мөн мэдрэл, сэтгэхүйн тогтворгүй байдал, ядаргаа, орчны хүйтэн, халууны байдал, амьдралын таагүй нөхцөл зэрэг нь тухайн бие махбодын хортой бодисыг эсэргүүцэх чадвахийг бууруулдаг. Хордлогыг цочмог болон архаг гэж ангилдаг Хортой бодисын бие махбодод үзүүлэх нөлөө

Архаг хордлогын үед кумуляци (хуримтлагдах), сенсиблизаци (мэдрэгжих), дасах үзэгдэл үүсдэг. Удаан үйлчилгээтэй хоронд хар тугалга, мөнгөн ус, хүнцэл, иприт, люзит, зарин, зоман зэрэг нь хүний бие махбодод хуримтлагдсаар, тухайн хор бие махбодод бага тунгаар дахин үйлчлэхэд хүчтэй Хурц хордлогын шинж өгдөг. Хортой нэгдлүүд биеийн био бүтцүүдтэй харилцан үйлчилсэний дүнд ихэнх хэсэг нь хоргүйжиж, саармагжих боловч заримдаа эдгээр харилцан үйлчлэлийн үр дүнд илүү хортой үйлчлэл бүхий бодис үүсэх нь бий.

Хортой бодисын биотрансформаци: Хортой нэгдлүүд бие махбодод арьс салст, амьсгал, хоол боловсруулах замуудаар нэвтрэн ордог. Амьсгалын замаар хортой нэгдлүүд хий, уур байдалтайгаар нэвтрэн орох бөгөөд уушгины альвеолын 100-120м 2 талбайгаар дамжин, цусанд нэвтэрч ордог. Цусанд нэвтрэн орсон уг хортой бодис нь цусны бага эргэлтээс зүрхээр дамжин цусны их эргэлтэд ордог. Энэ явцад уг хортой бодис элгээр дамжиж хоргүйждэггүй тул эд эсэд шууд хүрч, хордуулах аюултай байдаг.

Эдгээр амьсгалын замаар бие махбодод нэвтэрдэг хортой нэгдлүүд болох аммиак /NH 3 /, угаарын хий /СО/, хүхэрлэг хий /S0 2 /, азотын исэл /N0/ г.м нэгдлүүд орно. Зарим хортой нэгдлүүд амны хөндийн салстаар нэвчин цусанд ороод элгээр дамжилгүй бүх бие махбодоор тархах аюултай байдаг. Мөн хоол боловсруулах замын хувьд ходоодны хүчиллэг орчинд зарим хортой нэгдлүүд нь урвалд орж, илүү хортой үйлчлэл үзүүлэх хэлбэрт шилжих тохиолдол байдаг.

Ходоод, нарийн гэдсэнд шимэгдсэн бүх нэгдлүүд элгээр дамжин хоргүйждэг. Нарийн гэдсэнд хортой бодис шимэгдэх эрчим нь уг орчин дах фермент, хүчил шүлтийн орчноос хамаардаг. Зэс /Си/, уран /и/, хар тугалга/ РЬ/, цези/Cs/ нь хоол боловсруулах эрхтний хучуур эдийг гэмтээснээр хортой бодисын шимэгдэлтийг ихэсгэнэ. Өөх тосонд уусдаг нэгдлүүд арьс салстаар түргэн нэвтэрдэг. Тэдгээрээс азот ба үнэрт амин нэгдлүүд, фосфор органик нэгдлүүд, металл органик нэгдлүүд нь илүү аюултай байдаг.

Арьсаар нэвтрэн орох хортой нэгдлүүд усанд сайн уусдаг бол бие махбодыг хордуулах нөлөө нь их байдаг. Зарим хий (устөрөгчийн цианид, нүүрстөрөгчийн исэлүүд, хүхэрт устөрөгчүүд) арьсаар дамжин, бие махбодод нэвтрэн орох чадвартай байдаг. Хортой бодис бие махбодод тархах үзэгдлийг дараах байдлаар ангилдаг. Үүнд: 1. Динамик тархалт: Хортой бодис бие махбодод нэвтрэн оронгуут цусан хангамж ихтэй эрхтэнүүдэд илүүтэй тархахыг хэлнэ. 2. Статик тархалт: Хортой бодис шингээх чадвар илүү эд эрхтэнд тархахыг хэлнэ.

Хортой бодисын биеэс гадагшлах үйл явц: Хортой бодис амьсгал, бөөр, гэдэс, арьсаар дамжин бие махбодиос гадагшилна. Уушгаар дэгдэмхий болон бие махбодод хувиралд ордоггүй нэгдлүүд (бензин, бензол, этилийн эфир, хлорформ) ялгардаг бол бөөрөөр дамжин бусад хортой нэгдлүүд биеэс гадагшилдаг. Бөөрөөр дамжин гадагшлах нэгдлүүдад бөөр гэмтээгчид (Нд гэх мэт) олон байдгаас дурдвал Этиленгликол юм.

Этиленгликолийн хүнд хордлогын үед бөөрөөр гадагшлах уг бодисын метаболизмийн явц эрс удааширдаг бөгөөд үүнийг этиленгликолийн исэлдэх явцад үүссэн хурган чихний хүчил бөөрний сувганцаруудад оксалат кальцийн талстууд үүсгэн, шээс ялгаруулалтыг саатуулдаг механизмаар тайлбарладаг. Усанд уусдаггүй, бага уусдаг нэгдлүүд (хар тугалга /РЬ/, маргенец /Мп/, сурьма / Sb/) шулуун гэдсээр гадагшилдаг.

Этиленгликолийн хүнд хордлогын үед бөөрөөр гадагшлах уг бодисын метаболизмийн явц эрс удааширдаг бөгөөд үүнийг этиленгликолийн исэлдэх явцад үүссэн хурган чихний хүчил бөөрний сувганцаруудад оксалат кальцийн талстууд үүсгэн, шээс ялгаруулалтыг саатуулдаг механизмаар тайлбарладаг. Усанд уусдаггүй, бага уусдаг нэгдлүүд (хар тугалга /РЬ/, маргенец /Мп/, сурьма / Sb/) шулуун гэдсээр гадагшилдаг.

Шүлсээр хар тугалга /РЬ/, мөнгөн ус /Нд/ ялгардаг бол хөлсөөр мөнгөн ус /Нд/, хүнцэл /As/, хүхэрт устөрөгч /H 2 S/ тус тус илүүтэй ялгарна. Хортой бодисын тун хэмжээ, хорон чанарыг тодорхойлох аргууд: Хор судлалын шинжлэх ухаанд биологийн туршилтын арга чухал байр суурийг эзэлдэг ба туршилтын амьтад дээр бодисын хорон чанарыг судалж, орчин үеийн эмгэг физиологи, биохими, клиникийн шинжилгээний аргуудаар баталгаажуулдаг.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Tags