SlidePub
Home
Categories
Login
Register
Home
Education
bf92e04e-dfe0-4ad2-be4f-41f63782fa4b.pptx
bf92e04e-dfe0-4ad2-be4f-41f63782fa4b.pptx
tselmeglkhagvanyam23
0 views
24 slides
Sep 28, 2025
Slide
1
of 24
Previous
Next
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
About This Presentation
sea buckthorn
Size:
2.42 MB
Language:
none
Added:
Sep 28, 2025
Slides:
24 pages
Slide Content
Slide 1
Уургийн молекулын бүтэц, шинж чанар G.BNM201 Лекц-2 Г.Төрмөнх
Slide 2
Уургийн молекулын холбооны төрөл, ач холбогдол Уургийн бүтэц, тэдгээрийн үүрэг, ач холбогдол Уургийн зарим шинж чанар Хичээлийн агуулга
Slide 3
Ковалент холбоо - Ковалент холбоо нь нэгдэж байгаа хоёр атомын сондгой электронууд ерөнхий хос электрон үүсгэсний үр дүнд үүснэ. Хэрэв тухайн молекул нэг элементийн хоёр атомаас тогтсон байвал тэдгээрээс үүссэн хос электроны үүл харилцан нэвчиж, тэнд электроны нягтрал болсон хэсэгт татагдан тогтвортой молекул үүснэ . - Ковалент холбоонд пептид, дисульфидийн холбоо хамаардаг
Slide 4
Пептидийн холбоо нь нэг аминхүчлийн карбоксил бүлэг нөгөө аминхүчлийнхээ амин бүлэгтэй харилцан үйлчилсэний дүнд үүсэх ба нийлэгжсэн нэгдлийг пептид буюу полипептид гэдэг . Холбогдсон аминохүчлийн үлдэглийн чөлөөт карбоксил бүлэг үгүй талд ‘Л’ төгсгөл залгаж чөлөөт карбоксил бүлэг бүхий сүүлчийн аминхүчлийг бүтэн нэрээр нь хэлэх журмаар аливаа пептидийг нэрлэдэг.
Slide 5
Ийм урвалаар ус ялгардаг учир уураг, пептид нь аминохүчлийн поликонденсацийн бүтээгдэхүүн юм . Пептидийг үүсгэж буй ковалент холбоо нь уургийн молекулын бүтцийн үндэс болдог. Ковалент, ковалент бус холбооны нийлэмж уургийн молекулын тодорхой бат бөх байдлыг буй болгоно Энэ нь уургийн зөвхөн физик, химийн төдийгүй биологийн (ялангуяа уураг-фермент, уураг-дааврын) үйлчлэл, шинж чанарыг тодорхойлдог.
Slide 6
Дисульфид холбоо цистейний үлдэгдлээс хоёр атом устөрөгч салсаны үр дүнд мөн хоёр полипептидийн цистейний үлдэгдэл хоорондоо холбогдсоноор үүснэ. Жишээ нь: цистейн цистейн Дисульфид холбоо
Slide 7
Уургийн молекулын 2-гч бүтэц бүрэлдэж бий болоход дисульфидын холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг.
Slide 8
Ковалентийн бус холбоо Устөрөгчийн холбоо нь уснаас гадна органик олон нэгдэл (уураг, нуклейн хүчил гэх мэт)-д ажиглагддаг. Устөрөгчийн холбоо хэрхэн үүсдэгийг дүрсэлбэл:
Slide 9
Гидрофоб холбоо нь валин, лейцин, изолейцин, фенилаланин зэрэг аминхүчлүүдийн ус төрөгчийн туйлшраагүй радикал ойртсоны дүнд үүсдэг. Үүний гол механизм нь эдгээр радикалуудын ойртолт полипептидийн гинжний гидрофоб бүлгийн (CH 3 , C 2 H 5 , C 6 H 5 гэх мэт) харилцан үйлчлэлийн шинжээр илэрнэ. Гидрофоб бүлгүүд молекулын дотор шилжих тэр гадаргуу дээр гидрофиль (ОН, СООН, =C=O, NH 2 , =NH, SH) бүлгүүд байрласан байдаг. Хоёр полипептид гинжний хооронд гидрофоб холбоо дараах маягаар үүсдэг. Гидрофоб шинжтэй бодисууд (стероидууд, тосны эгнээний хүчлүүд г.м) биологийн шингэнд шингэж эсийн мембран, судасны хана дээр бөөгнөрч тэдгээрийг эсийн мембранаар зөөгдөх боломжоор хангадаг.
Slide 10
Ион болон электровалент /давсны/ холбоо нь п олипептид гинжний глутамины болон аспаргины хүчлийн үлдэгдлийн анион бүлэг (СОО - ), лизиний үлдэгдлийн катион бүлэг (NH 3 + ) ойртон таталцсанаар ионы холбоо үүснэ. Энэ үйлчлэл нэг буюу янз бүрийн гинжний эргэцүүдийг холбож болно.
Slide 11
Уургийн молекулын бүтэц Уураг бүтцийн дөрвөн түвшингээр ялгагддаг. А нхдагч бүтэц . Уургийн молекулын үндсэн холбоо болох пептид холбоо анхдагч бүтцийг тодорхойлох бөгөөд нэг полипептид гинжинд хоёр цистейний үлдэгдлийг холбосон дисульфид холбоо байж болно. Энэ холбооны онцлог нь уураг денатурацид ороход хэвээрээ хадгалагддаг.
Slide 12
Хоёрдогч бүтэц. Энэ бүтцийн хэлбэр полипептидийн аминхүчлийн дэс дараа тоо хэмжээнээс хамааран өөрчлөгддөг буюу - мушгиа - орон зайн бүтэц (конфигураци) гэсэн хоёр үндсэн хувилбартай байна. Уургийн хоёрдогч Орон зайн - бүтэц бүтэц ( -мушгиа ) α -Helix β -sheet
Slide 13
Уургийн гуравдагч бүтэц. Хоёрдогч бүтцийн зохион байгуулалт нь глобул үүсгэж гуравдагч бүтцийг бий болгоно. Энэ нь полипептид гинжийн гурван хэмт (трехмерный) бүтэц буюу анхдагч хоёрдогч бүтцээр тодорхойлогдоно . Өөрөөр хэлбэл (глобуляр) бөмбөлөг уурагт мушгиа (спираль) бүтцийн эмхэрч цэгцрэхийг уургийн гуравдагч бүтэц гэнэ. Г уравдагч бүтэц
Slide 14
Уургийн молекулын дисульфид холбооны байрлал, тоо болон нийлмэл эфир, устөрөгч , амид холбоо нь гуравдагч бүтцийн тогтворт байрлалд нөлөөлнө . Гэвч уургийн бүтэц хэлбэржихэд нөлөөлөх гол хүчин нь түүний молекул дахь гидрофоб хэсэг юм. Гуравдагч бүтэцтэй уургийн төлөөлөгчид нь гемоглобин, миоглобулин, лизоцим, химотрипсин, карбоксипептидаза гэх мэт юм .
Slide 15
Уургийн дөрөвдөгч бүтэц. Бие биетэйгээ ионы сул холбоогоор холбогдсон хэд хэдэн полипептид гинж (субъединиц)-ээс тогтсон уургийг дөрөвдөгч бүтэцтэй гэнэ . Дөрөвдөгч бүтэц нь субъединиц бүрийн аминохүчлийн дэс дараалал буюу анхдагч бүтцээр тодорхойлогдоно. Субьединиц (жижиг хэсгүүд) сул холбоогоор холбогддог тул хүчил, давсны уусмал, шээгний үйлчлэлд амархан (задарч) диссоциацлагдан субьединицүүд чөлөөлөгддөг байна. Жишээ нь: гемоглобин диссоциацлагдан эхлээд димер дараа нь мономер (протомер) болно.
Slide 16
Гемоглобины дөрөвдөгч бүтэц гемоглобин /4субьединиц/, тамхины мозаика /2130 субьединиц/, лактатдегидрогеназа /4субьединиц/- тэй *- молекул масс 50000 бүхий бараг бүх уураг олигомер байдаг.
Slide 17
Уургийн бүтэц, молекулын хэмжээ, уусах чанар, цахилгаан цэнэг зэрэг физик химийн шинж нь тэдгээрийн биологийн үүргийг тодорхойлохын зэрэгцээ бодисын солилцоо, бие махбодын үйл ажиллагаа, бүтэц хэлбэржихэд оролцдог. Уургийн коллоид байдал. Уураг бие махбодод коллоид (Грек, calla - цавуу) байдлаар оршдог макромолекулт нэгдэл ба коллоид хэсгийн хэмжээ 0.001-0.1 нм байна. Уураг коллоид төрхтэй байж гэрэлд булингартсан байдалтай солонгорч (опалесценци), Тиндалын үзэгдэлд орж, хагас нэвтрүүлэгч ханаар үл нэвтэрнэ. Уургийн физик-химийн зарим үндсэн шинж чанар
Slide 18
Уураг яагаад коллоид шинж үзүүлдэг вэ? Уургийн молекул гадуураа усан бүрхүүлтэй буюу устай холбогдсон байдлаар амьд бие махбодын үндсэн нэгдэл болдог бөгөөд устай холбогдох чадвар нь туйлширсан (гидрофиль), туйлшраагүй (гидрофоб) бүлгүүдийн харьцаанаас хамаарна. Туйлждаг бүлэг нь ОН, NH 2 , CO, COOH юм. Уургийн коллоид шинжийг ашиглан түүнийг бага молекулт нэгдэл бусад хольцоос цэвэрлэдэг аргыг диализ гэдэг . Энэ нь уургийн цэвэр бэлдмэл ( -глобулин, альбумин гэх мэт) гарган авахад өргөн ашиглагддаг юм.
Slide 19
Уураг электролит мөн. Уураг зөвхөн коллоид шинжтэй бус амфотер электролит юм. Учир нь уургийн молекул амино-(NH 2 ), карбоксил-(COOH) бүлэг агуулдаг учир цахилгаан (диссоциацид) задралд орж усан уусмалдаа электролит болно. Жишээ нь: Диссоциациар (I) үүссэн протон (Н + ион) анионы бүлэгт нэгдэх (II) ионжсон хэлбэртэй болохыг цвиттерин ион гэх ба энэ талаас нь авч үзвэл уураг электролит болж байна .
Slide 20
Уураг хүчиллэг орчинд (Н + ) нэмэх цэнэгтэй болж катион, шүлтлэг орчинд (ОН - ) хасахаар цэнэглэгдэн анионы үүрэг гүйцэтгэх тул амфотер электролит болно . Уураг хүчиллэг орчинд электрофорезоор (цахилгаан талбайд) катод руу (хасах туйл), шүлтлэг орчинд анод руу (нэмэх туйл) шилждэг тул шинжилгээ судалгаа, оношлогооны практикт чухал ач холбогдолтой. Энэ нь уураг хүчиллэг орчинд катион, шүлтлэг орчинд анион болдгийг харуулж байна.
Slide 21
У ургийн ижил цахилгаан цэнэгт байдал ба түүний тундасжих нөхцөл. Цахилгаан талбайд уураг анод, катод руу шилжихгүй байгаа нөхцөлд рН-ийн тодорхой утга харгалзсан үеийг ижил цахилгаан цэнэгт цэг (и.ц.ц.ц) гэдэг ба нэмэх, хасах цэнэгийн нийлбэр тэгтэй тэнцүү буюу цахилгаан саармаг байна. Анион , катион уургийг тундасжуулах аваас эдгээрийн ижил цахилгаан цэнэгт цэгийг нь олох ёстой.
Slide 22
Уургийг халаахад түүний полипептид гинжний аль нэг (тусгай) хэсэгт дулааны хөдөлгөөн ихэсч устөрөгчийн холбоо тасран уураг хими, физик, биологийн шинжээ алдах явц /денатураци/ давамгайлна. Хүнд металлын давс, хүчтэй хүчил, шүлт, алколоид, өндөр хэм, янз бүрийн долгион, радио идэвхит цацраг зэргийн нөлөөгөөр уураг тундасжих үзэгдлийг денатураци гэх ба өөрийн бүх шинж чанар, бүтцээ алддаг тул эргэхгүй . Ер нь уураг тодорхой бүтэцтэй байж өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг юм.
Slide 23
Тундасжилтын зэрэг нь дээрх хүчин зүйлүүдийн концентраци, хэмжээнээс хамааран хэвийн байдалдаа эргэн орох үзэгдлийг ренатурацийн процесс гэнэ Саармаг давсны бага концентрацитай уусмал уургийн уусах чадварыг нэмэгдүүлэх боловч концентраци ихтэй бол тундасжуулдаг. Газрын шүлтэт металлын саармаг болон аммонисульфатын давс дээрх үйлчилгээг үзүүлдэг ба үүнийг уураг давслагдах (уургийн давслагдах урвал ) хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна органик бодис (этилийн спирт мэт ус татагч бодис)- оор уургийг тундасжуулна. Дээр дурьдсан аргуудаар уургийг тундасжуулахад уураг физик-химийн, биологийн шинж чанараа бүрэн хадгалдаг учир эргэх тундасжилт гэнэ. Сульфат аммоний концентрациас уургийн уусах чадвар хамаардаг тул уургийн хольцоос цэвэр уураг гаргадаг .
Tags
university
Categories
Education
Download
Download Slideshow
Get the original presentation file
Quick Actions
Embed
Share
Save
Print
Full
Report
Statistics
Views
0
Slides
24
Age
77 days
Related Slideshows
11
TLE-9-Prepare-Salad-and-Dressing.pptxkkk
MaAngelicaCanceran
48 views
12
LESSON 1 ABOUT MEDIA AND INFORMATION.pptx
JojitGueta
37 views
60
GRADE-8-AQUACULTURE-WEEKQ1.pdfdfawgwyrsewru
MaAngelicaCanceran
63 views
26
Feelings PP Game FOR CHILDREN IN ELEMENTARY SCHOOL.pptx
KaistaGlow
56 views
54
Jeopardy_Figures_of_Speech_Template.pptx [Autosaved].pptx
acecamero20
32 views
7
Jeopardy_Figures_of_Speech.pptxvdsvdsvsdvsd
acecamero20
34 views
View More in This Category
Embed Slideshow
Dimensions
Width (px)
Height (px)
Start Page
Which slide to start from (1-24)
Options
Auto-play slides
Show controls
Embed Code
Copy Code
Share Slideshow
Share on Social Media
Share on Facebook
Share on Twitter
Share on LinkedIn
Share via Email
Or copy link
Copy
Report Content
Reason for reporting
*
Select a reason...
Inappropriate content
Copyright violation
Spam or misleading
Offensive or hateful
Privacy violation
Other
Slide number
Leave blank if it applies to the entire slideshow
Additional details
*
Help us understand the problem better